УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд үйлдвэрийн удирдлагууд, өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан Дулааны цахилгаан станцын “Их зогсолт” амжилттай болсныг онцолж, төлөвлөгөөт ажлуудаа бүгдийг чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэж ажилласан ДЦС болон холбогдох цех хэлтэс нийт хамт олонд талархал илэрхийллээ. Мөн Гамшгаас хамгаалах штабаас үйлдвэрийн аюулгүй байдлыг хангахад идэвх санаачилгатай ажиллаж буй ДЦС, Авто тээврийн цехийн Мэргэжлийн ангийн багт баяр хүргэж, бэлэн байдлын мэргэжлийн эд хэрэгсэл олгосныг цехийн удирдлагуудад гардуулав.

Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хэвийн ажиллаж, үйлдвэрийн хэмжээнд өндөр эрсдэлтэй 20 ажил гүйцэтгэж, аюулгүйн 15 мэдээлэл ирсний мөрөөр арга хэмжээ авч, шийдвэрлэж ажиллажээ. Засвар, механикийн завод болон Орос 19 дүгээр дунд сургууль, 12 дугаар цэцэрлэгүүдэд ХАБЭА-н ээлжит бус хяналт шалгалт явуулж, үйлдвэрийн бүс дэх хязгаарлагдмал орчны хэмжилт, шинжилгээг төлөвлөгөөний дагуу хийсэн байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар бага хуралд төлөөлөл оролцож, уул уурхайн ижил төстэй байгууллага болон иргэдэд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн талаар хийж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж ажилласан талаар мэдээллээ.

Үйлдвэрийн газрын хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, Ил уурхайд 23.7 хувь, Авто тээврийн цех 23.5 хувь, Баяжуулах үйлдвэр 44 хувь, Засвар, механикийн завод 33 хувь, Цахилгаан цех 60 хувь, Дулааны цахилгаан станц 40 хувь, Ус хангамжийн цех 46 хувиар тус тус гүйцэтгэл ханган ажиллаж байгаа аж.

Эрдэнэт үйлдвэрийн 2026 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар 4368 хүн хамрагдаад байгаа нь нийт ажилтан, ахмадууд, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнуудын 50.9 хувь нь болж байна. Эрүүл мэндийн үзлэг ирэх 12 сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ажилтнуудаа хуваарийн дагуу бүрэн хамруулахад цех, нэгжийн удирдлагууд анхаарч ажиллахыг Нийгмийн харилцааны хэлтсээс анхаарууллаа.

Түүнчлэн, 2026-2027 оны “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтийг хагас жил тутамд дүгнэх журамтай тул бүтцийн цех нэгжүүд энэ оны хагас жилийн биелэлтээ дүгнэн нэгтгэж ирүүлэхийг мэдээлэлдээ онцлов.

Мөн үйлдвэрийн ҮЭХ-ноос “Хамтын гэрээ”-ний 7.18-д заасан нэмэлт буюу хувь тэтгэврийн хөтөлбөрийн тухай, үүнийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал зэрэг асуудлаар нийт ажилтнуудад мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт хийхээр төлөвлөн, хуваарь гаргаж байгаа аж. Үүнд бүтцийн нэгжүүд хамтран, ажилтнуудаа идэвхтэй оролцуулж, дэмжиж ажиллахыг ҮЭХ-ны дарга Ж.Мөнгөншагай цех, нэгжийн нийт удирдлагуудад хандаж хүслээ.

Ирэх 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, төсөл хөтөлбөрийн үр ашиг, санхүүгийн эх үүсвэр, боломжуудтай танилцах зорилготой ажиллана.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн улс орны нийгэм, эдийн засагт оруулсан үр нөлөө, хувь нэмэр, стратегийн том төслүүд, орон нутгийн хамтын ажиллагаа, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах санал, үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэл, дунд хугацааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бодлого зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа танилцуулахад анхаарч, шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэж ажиллахыг Хөгжлийн хэлтэс болон бүх бүтцийн нэгжид үүрэг болголоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %