Эрдэнэт үйлдвэрт Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандарт хэрэгжүүлснийг эрх бүхий хөндлөнгийн байгууллага баталгаажуулахаар боллоо

Эрдэнэт үйлдвэрт 2025 оноос төсөл, хөтөлбөр байдлаар нэвтрүүлж эхэлсэн Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001 стандартыг эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулалт хийлгэх бэлтгэл ажил эхэлсэн байна.

Дээрх ажлыг гүйцэтгэхээр тохирлын үнэлгээний байгууллага МонСертф ХХК шалгарсан бөгөөд анхдагч баталгаажуулалтын эхний хурлыг холбогдох хэлтсүүд хамтран зохион байгууллаа. Тус хуралд МонСертф ХХК-ийн Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга Б.Энхтөгс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Д.Болдбаатар, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандарт хэрэгжүүлэх төслийн ахлагч, Хуулийн хэлтсийн хуульч Д.Хатанбаатар болон дээрх хэлтсүүдийн албаны дарга нар, ахлах аудитор, мэргэжилтнүүд оролцсон юм.

Анхдагч баталгаажуулалтын энэ удаагийн хурлаар Авлигын эсрэг стандартын баталгаажуулалтын бэлтгэл хангах тухай, шинэ стандарт хэрэгжсэнээр Эрдэнэт үйлдвэрт ямар үр дүн өгч буйд үнэлгээ, хийж баталгаажуулах, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын гэрчилгээ авах үйл явцын талаар талууд мэдээлэл солилцлоо.

Уулзалтаар тус үйлдвэрт олон жилийн турш мөрдөж ирсэн стандартуудыг нэгтгэн, нэгдсэн менежментийн тогтолцоонд шилжих ажил эхэлснийг онцолсон. Энэ хүрээнд ISO стандартын эрх зүйн нэгдмэл орчныг бий болгож, ажилтнуудын мэдлэг чадамжийг дээшлүүлэх, тасралтгүй сайжруулах, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зэрэг томоохон зорилтууд шат дараалалтай хангагдаж байгаа тухай дурдав.

Энэ онд Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001 стандартаас гадна Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 давтан баталгаажуулалт, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001, Эрчим хүчний менежментийн тогтолцооны ISO 50001 стандартуудын анхдагч баталгаажуулалт хийлгэх зэрэг томоохон зорилтууд байгаа талаар, цаашид хэрэгжүүлж буй стандартуудыг нэгдсэн байдлаар хөндлөнгийн баталгаажуулалтын аудит хийлгэхээр төлөвлөсөн байна.

Нэгдсэн менежментийн тогтолцоонд шилжсэнээс хойш дотоод аудитаар 14 үл тохирлыг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж, дахин давтагдахгүй байх залруулах арга хэмжээ авсан. Мөн цаашид 192 анхаарах асуудал, 827 сайжруулах боломж, 257 давуу талыг тодорхойлж гаргасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Чанарын хяналтын хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Эрдэнэт цогцолбор их сургууль зэрэг стандартын асуудал хариуцсан бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд болон Үйлдвэрийн газрын Дээд шатны удирдлагын дэмжлэг оролцоо, манлайлал үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тодотгож, Дотоод, хяналт мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин илтгэлдээ дурдав.

Түүнчлэн, Хуулийн хэлтсийн дарга Д.Болдбаатар, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандарт хэрэгжүүлэх төслийн ахлагч Д.Хатанбаатар нар авлигын эсрэг ISO 37001 стандартын хэрэгжүүлэх үйл явц, ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтын төгсгөлд Нэгдсэн менежментийн тогтолцооны зарчмаа тодорхойлж, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй болж эрх зүйн орчноо бэхжүүлсэн нь том давуу тал бөгөөд Нэгдсэн менежментийн тогтолцоог бий болгох нь өөрөө маш том өргөн хүрээтэй ажил хэдий ч цаг хугацаа хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх, ачаалал багасгах зэрэг бүтээмж, чанар нэмэгдүүлэх олон давуу тал, боломж нээх өндөр ач холбогдолтойг тохирлын үнэлгээний байгууллага МонСертф ХХК-ийн Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга Б.Энхтөгс онцолж, стандарт хэрэгжүүлнэ гэдэг нь тусдаа нэг ажил биш, өдөр тутмын сайн дадлаас байгууллагын соёл болон тогтох хүртэлх үйл явц байдгийг ажилтан бүр санаж ажиллахыг чухалчиллаа.  

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %