Тээвэрчдийн гэр бүлийн өдөрлөг, Технологийн тээврийн авто машин засварын хэсэгт үргэлжиллээ

Авто тээврийн цехийн захиргаанаас ажилтнуудынхаа гэр бүлийг ажлын байрандаа урьж, аав ээж, хань ижил нь хэрхэн хөдөлмөрлөж байгааг танилцуулах өдөрлөгийг хэсэг тус бүр дээр цувралаар зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаа өчигдөр, цехийн Технологийн тээврийн авто машин засварын хэсэгт үргэлжилж, тус хэсгийн 60 гаруй ажилтны ар гэрийнхэн үйлдвэрийн бүсэд зочилж, ажлын нэг өдөртэй нь танилцлаа.

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, тэр дундаа Авто тээврийн цехийн ажилтнууд, тээвэрчид ямар нөхцөлд хэрхэн ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж зэрэг бүхий л үйл явц нь баялаг бүтээх үйлсэд хэрхэн хувь нэмрээ оруулж буйг гэр бүлийнхэнд нь үзүүлж танилцуулах, ойлгуулахад өдөрлөгийн гол зорилго чиглэдэг. Өөрөөр хэлбэл, ажлын байранд ажилтан хүн өндөр бүтээмжтэй, тайван ажиллаж хөдөлмөрлөхөд ар гэрийнхний зүгээс ямар туслалцаа дэмжлэг, үүрэгтэй байж болохыг ойлгуулах нөлөөллийн ажил гэдгийг тус хэсгийн Мотор агрегатын мастер Т.Ганболд онцолсон.

Технологийн тээврийн авто машин засварын хэсгийн ажилтнуудын гэр бүл, үр хүүхдүүдийн төлөөлөл Эрдэнэт үйлдвэрт зочлохдоо баримтлах хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зааварчилгаа авч, Ил уурхай, Авто тээврийн цехийн засварын хэсэг, авто машины гарааштай танилцсаны дараа өөр өөрсдийн гэр бүлийн гишүүний ажлын байр, өрөөгөөр зочилж уул уурхайн үйлдвэрлэлийн онцлог, үйл ажиллагааны талаар сонирхолтой мэдээлэл авч, мэдлэг нэмснээ өдөрлөгийн үеэр ярилаа.

Авто тээврийн цехийн хүнд даацын авто машины гараашны авто ачигчийн оператор Ж.Мөнхбатын гэргий С.Батдаваа уг гэр гэр бүлийн өдөрлөгийн талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа, “Маш сайхан үйл ажиллагаа болж байна. Өмнө нь ханийнхаа ажлын газартай танилцаж үзээгүй. Хүнд хөдөлмөр эрхэлж буй ханийнхаа гэртээ амарч байх цаг үед нь аль болох тайван амрааж, амт чанартай халуун хоол цай, халамжаар тэтгэж, ажлаа амжилттай хийж гүйцэтгэхэд нь ар гэр, гэргий хүний үүргээрээ илүү сайн дэмжих ёстойг ахин дахин бодож байна. Тэр тусмаа шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс эрүүл мэндийн хувьд бүр илүү онцгой анхаарч, тус дэм болох тухай гэр бүлийн зөвлөмж зөвлөгөө нь их сайхан санагдлаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан цехийн удирдлага, зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлье” гэв.

Тус цехийн ажилтан Наранбаатарын Анударь охин аавынхаа ажил дээр ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа ярьж, “Эрдэнэт үйлдвэрийн талаар олон удаа сонсож байсан ч биечлэн ирж байгаагүй. Өнөөдөр хамгийн гол бодогдсон зүйл гэвэл, энд ажиллаж байгаа бүх хүн маш том хариуцлагын өмнө хичээн хөдөлмөрлөж байгаа нь хүндэтгэмээр санагдлаа. Тэдний нэг эд эс нь болж, бас бидний төлөө сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байгаа ааваараа маш их бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %