Эрдэнэт үйлдвэрийн уулын тээврийн ажилд Комацу брэндийн найман техникээр хүч нэмлээ

Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн хүрээнд Авто тээврийн цехэд хүнд даацын өөрөө буулгагч “Komatsu HD 1500-8” загварын найман нэгж авто машинаар парк шинэчлэл хийгдлээ. Япон улсын Комацу брэндийн өөрөө буулгагч автомашинуудыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн технологийн тээврийн засварын хэсгийн байранд болов.

Тус үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж, Комацу брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Трансвест Монголия” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болдсүх, “Комацу” үйлдвэрийн Дэд ерөнхийлөгч Нишиүра Ясүжи, “Сумитомо” корпорацын Барилга, уул уурхайн системийн стратегийн бизнес хариуцсан ерөнхий менежер Мурофүши Ичиро, “Эс Эм Эс экьюпмент” компанийн Олон улсын бизнес хариуцсан ерөнхийлөгч Кори Моберг болон холбогдох мэргэжилтнүүд, уурхайчдын төлөөлөл оролцож, түүхэн үйл явдлын гэрч боллоо.  

Ёслолын үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх нээж хэлсэн үгэндээ, “Монголын уул уурхайн хөгжил дэвшил, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ цаг үед өнөөдрийн үйл явдал болж буй нь онцлог юм. Энэхүү түүхэн цаг үеийн гэрч болж, бидний хамтын ажиллагаа өргөжиж байна. Олон улсын нөхцөл байдал, цаг үеийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засагт өсөн нэмэгдэж буй зардлыг бууруулах, нөгөө талаар жилээс жилд Эрдэнэтийн-Овооны орд газар, хүдрийн агуулга багасаж байгаатай холбоотойгоор техник, технологийн шинэчлэл хийх, өртөг зардлыг бууруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, борлуулалтын орлогыг хэвийн хэмжээнд барих зэрэг тодорхой зорилтын хүрээнд техникийн шинэчлэлийг үе шаттай хийж байгаа юм. Энэхүү шинэчлэлдээ бид дэлхийд тэргүүлж буй, орчин үеийн хамгийн шилдэг техник технологийг нэвтрүүлэхийг зорьж, олон нийтэд нээлттэй тендер зарласан. Уг тендерт Японы Комацу брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Трансвест Монголия” компани шалгарч, эдүгээ 18 дахь хүнд даацын өөрөө буулгагч авто машиныг бидэнд хүлээлгэн өглөө. Ингэснээр манай үйлдвэр парк шинэчлэлийн төлөвлөгөөгөө 40 хувиар хэрэгжүүлж байна” гэж онцлон тэмдэглэв.

“Эрдэнэт үйлдвэрт анх удаа зочилж, “Komatsu HD 1500-8” загварын найман ширхэг авто машинаа хүлээлгэн өгч буйдаа баяртай байна” хэмээн Комацу үйлдвэрийн Дэд ерөнхийлөгч Нишиүра Ясүжи үгийнхээ эхэнд онцолсон. Тэрээр, “Комацу үйлдвэрийг сонгож, бидэнд өндөр итгэл үзүүлэн хамтран ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид хоёрхон жилийн өмнө эхний ээлжийн хүнд даацын техникүүдээ нийлүүлж байсан бол өнөөдөр дараагийн найман авто машинаа хүлээлгэн өгч, парк шинэчлэлд нь хувь нэмрээ оруулж буйдаа сэтгэл туйлын өндөр байна. Манай “Комацу”-гийн техник, тоног төхөөрөмжүүд Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, өртөг зардал бууруулахад дэм тус үзүүлж байгаа нь бидний цаашдын үйл ажиллагааны цар хүрээнд эергээр нөлөөлнө гэж бодож байна. Манай Комацу авто машинууд сүүлийн хоёр жилийн дотор 16 мянган км/цаг ажиллаж, үйлдвэрлэлийн бүтээмжид үр ашгаа өгч байгааг дуулахад таатай байна. Энэ бол ашиглалтын өндөр үзүүлэлт. Үүнд тоног төхөөрөмжөөс гадна танай үйлдвэрийн техник ашиглалтын төлөвлөгөө, засвар үйлчилгээ, ажилтнуудын мэдлэг чадвар, хичээл зүтгэл хамтын хөдөлмөрийн үр дүн том нөлөөлсөн гэж хэлмээр байна. Тиймээс техник ашиглалт, төлөвлөлтийнхөн болон засвар үйлчилгээний хамт олонд тусгайлан талархал илэрхийлье” гэсэн юм.

Дэлхийд чанар, найдвартай ажиллагаагаараа тэргүүлэгч Комацу брэндийн хүнд даацын өөрөө буулгагч 10 техникийг 2024 оны 12 дугаар сард Эрдэнэт үйлдвэрт нийлүүлснээр тус үйлдвэр, “Трансвест Монголия” компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Авто тээврийн цехийн үндсэн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, парк шинэчлэлийн хүрээнд дараагийн 8 авто машиныг тус компани, Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өгч байна. “Komatsu HD 1500-8” өөрөө буулгагч авто машин хүлээлгэж өгөх ажиллагаа тууз хайчлах ёслолоор үргэлжилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, “Комацу” үйлдвэрийн Дэд ерөнхийлөгч Нишиүра Ясүжи тэргүүтэй хамтран ажиллагч талуудын төлөөлөл, хүндэт зочид тууз хайчлан, дурсгалын зураг авхууллаа.

Ийнхүү уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Комацу брэндийн 142 тонны даацтай “Komatsu HD1500-8” загварын өөрөө буулгагч найман нэгж автомашиныг амжилттай хүлээн авч, ажилд гаргалаа.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %