ГАЛАА ИНЖЕНЕР

Уул уурхай, хүнд үйлдвэрийн хамгийн том ирээдүй, Машин үйлдвэрлэлийн цогцолбор төвийн эрэмбээр хөгжиж буй Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын эд эсийн нэг нь Монгол инженер Дамдинсүрэнгийн Галбямба. Товчхондоо Галаа инженер. Түүний уул уурхай дахь инженер, удирдагчийн гараа нь одоогоос 30 жилийн тэртээд Засвар механикийн заводын Механик цехийн металл боловсруулах фрезерийн суурь машины дэргэдээс эхэлж  билээ. Фрезерчин буюу металл боловсруулах суурь машины оператораар эхэлж, Механик цехийн дарга хүртэл үргэлжилсэн түүний замнал энгийн хэрнээ бахдалтай. Ингэж хэлэхийн учир тэр инженер хүний өргөн мэдлэг, өндөр чадвартай. Ажлаа сайн мэддэг хүн өөртөө итгэлтэй. Итгэл найдвар дүүрэн хүнээс сүр хүч бадардаг учиртай. 
Эрдэнэт үйлдвэр дараагийн жаранд ажиллах гол нөөцөө баталгаажуулж чадсан үйлдвэр юм. Эхнийх нь ашиглах газрын баялаг, удаах нь үйлдвэрийн үнэ цэнэтэй баялаг болсон хүний нөөц. Хүний нөөцөө эртнээс  бодлоготойгоор бэлдэж ирсний тод жишээ нь олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж буй эдүгээгийн  шилдэг инженер, ажилтнуудаас харагддаг. Тэдний нэг нь Засвар Механикийн Заводын үйлдвэрлэлийн үндсэн нэгж, Механик цехийн дарга Д.Галбямба инженер. Мэдлэгийг инновацийн шилдэг бүтээгдэхүүн болгосон инженерүүдийн багт ажиллаж, “Төвөөс зугтах хүчний шахуурга” хамтын бүтээл нь импорт орлон, үр ашгаа өгсөөр буй ганцхан жишээнээс түүнийг ямар түвшний инженер болохыг илтгэнэ.
Галаа инженертэй ярилцахаар очих үед тэдний цехийнхэн Баяжуулах үйлдвэрийн хацарт бутлуурт гарсан гэмтлийг шуурхай засах ажилтай байв. Сүүлийн хоёр хоногт манайхан нойргүй ажиллаж, өнөөдөр ч бас үргэлжлүүлэн ажиллана. Гэхдээ энэ бидний хувьд сонин содон үзэгдэл биш, байсхийгээд орж ирдэг л ээлжит яаралтай ажил. Яагаад гэвэл, бид эх орон улс нийгмийнхээ эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон том үйлдвэрийн ар тал, аюулгүй найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй олон нийлбэр хэсгүүдийн эд эсүүд. Техникээр бол бүгд өөр өөрийн чухал үүрэгтэй эрэг шурагууд нь.  Алгуурлах, алдах гэсэн ойлголт хэрхэвч байх учиргүй, бидэнд гэж хэлсэн нь илүү дутуу үггүй, цаг, бүтээмж хоёрыг юу юунаас илүү эрхэмлэж сурсан даргын үг. Утга учир, зорилго тэмүүлэл дүүрч, хоршихоороо хүнийг ингэж бүтээдэг гэлтэй. 
Том зорилго, тодорхой шийдэл байвал хийж буй ажлынхаа талд хүрсэн гэж бод гэдэг дээ. Одоогийн Засвар, механикийн заводыг үндэсний машин үйлдвэрлэлийн цогцолбор болгох төслийн хүрээнд заводын үйлдвэрлэлийн үндсэн нэгж Цутгуур, Механик цехийн өргөтгөл  ийм жишгээр урагшилж буйг цехийн дарга тодорхойлсон. Энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн төсөл ирэх оны сүүлээр бүрэн дуусах төлөвлөгөөтэй. Үйлдвэрт шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийг засварлах, сэргээх, сэлбэг хэрэгсэл,  резинэн эд анги үйлдвэрлэх, угсрах, эцсийн бүтээгдэхүүн гаргах үндсэн үүрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл технологийн шинэчлэлийн хүрээнд заводын ТЭЗҮ-г үндэслэн  үйлдвэрлэлийн өргөтгөл шинэчлэлийг хийснээр үйлдвэрлэлийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрөл өснө. Мөн Баяжуулах үйлдвэрийн төрөл бүрийн бутлуур, Ил уурхайд ашиглаж буй Liebherr, Komatsu экскаваторуудын шанага, том оврын эд анги, сэлбэг хэрэгсэл, засварлаж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь, үүнийг дагаад импорт орлох бүтээгдэхүүний хэмжээ өсөж, валют хэмнэж, үр ашиг дээшилж, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдварт аюулгүй ажиллагаа бэхжих өөдрөг дүр зураг энд зурагдаад эхэлжээ. 
Тасралтгүй, найдвартай гэдэг үгийн ард бүхэл бүтэн үйлдвэр, цех, ээлж, баг бүрэлдэхүүнээрээ, зүрх сэт-гэл, хичээл зүтгэлтэйгээ хамт оршиж байдаг. Техник, тоног төхөөрөмж хэдийд ч эвдэрч гэмтэж болно. Тэр цагт бүгд бэлэн “команд” авна.  Төлөвлөгөөт, хуваарьт, үндсэн ажлуудын хажуугаар  гэнэтийн яаралтай, маш шуурхай ажлууд долоо хоногт наанадаж хоёр, түүнээс олон ч гарч ирэх энүүхэнд. Энэ бол яаралтай үүрэг даалгавар. Яаралтай  ажил, ослын гэмтэл засах дуудлага авсан л бол үдэш орой, ажлын бус цаг, гэртээ амарч буй зэрэг нөхцөл Механик цехийн даргад огт “үйлчлэхгүй”. Дээд зэргийн өндөр зохион байгуулалт, шуурхай ажиллагааг хангаж тухайн тоног төхөөрөмж, эд ангийг цаг алдалгүй засварлан, үйлдвэрлэлийн горимд шилжүүлэх. Хором мөчтэй уралдаж, хоног өдөрт нь амжуулж, ард нь гарсан ийм даалгавар түүнд, түүний багийнханд тун олон. Танд нойргүй хонож, ээлж дамнан ажиллах тохиолдол олон байсан уу гэхэд даруухан инээмсэглэж, манайхан голдуу тэгж ажилладаг гэж хариулав. Би биш бид... Галаа даргын зарчим ийм аж. Түүний ярианд манай завод, хамт олон, засварчид, ажилчид гэж олонтаа дурьдагдахаас өөрөөр, өөрийн тухай тун ховор сонсогдлоо. Тэрээр олны зүтгэл, багийн ажиллагааны үнэ цэнэ, хүчийг мэдэрч, мэдсэн хүн юм. 

Засвар механикийн заводынхонд нэг онцгой зуршил байдаг. Үйлдвэрт ашиглахаар нэвтрүүлж буй шинэ техник, тоног төхөөрөмжтэй эхлээд танилцахдаа л үүний эд ангийг цаашид яаж баталгаатай ажиллуулах вэ, аль нь хамгийн түрүүнд элэгдэж болох, түүнийг манайд хийх боломжтой юу гэдгийг нь илүү ажиглана, судалж нягтална. Үүнийг үе үеэрээ бэлтгэгдсэн чадвартай, мэдлэгтэй, туршлагатай инженерүүд хэний ч заавар, чиглүүлэггүйгээр хийнэ. Үр дүнд нь тухайн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагаа баталгаажиж, заводынхан ямар ч гэмтэл эвдрэлийг засаж чадах өндөр түвшний ур ухаанд нэвтэрнэ. Мэдээж, засах боломжгүй, элэгдэж гэмтсэн тоног төхөөрөмж, эд анги гэж бий. Тоолж болохуйц нэр бүхий том оврын техник, сэлбэг хэрэгслээс бусад бүх засварыг хийж, үйлдвэрлэх чадалтай “алтан гартай засварчид, бурхан ухаантай дархчуул” бол заводын нэрийн хуудас, бас дотоод хүч, үнэт нөөц нь аж. 
Ажлаа гартаа хийчихсэн хүмүүст ер бусын эерэг дадал тогтчихсон байх нь бий. Ийм дадлууд сонин байх нь ч цөөнгүй. Галаа даргын хувьд өдөр бүр ажил тарах үеэр цехээ бүтэн тойрдог. Энэ дадал нь хамт ажиллаж байсан Орос даргын захиасаас үүдэлтэй. Ингэж тойрохдоо тэр өдрийн гүйцэтгэл, бүрэн бүтэн байдал, маргаашийн төлөвлөлтөө бодож ажигласаар хамгийн сүүлд ажлаасаа гарна. Сайн дадал бусдад “халдварладаг” гэдэгчлэн түүний энэ хэвшилд цехийн инженерүүд, залуу ажилтнууд нь суралцаж, нэгддэг болсныг тэрээр хуучилсан. Нарийн чимхлүүр ажиллагаатай, аюулгүйн өндөр горим мөрдлөгтэй том үйлдвэрлэлийн нэгжийг хэвийн, тэгээд амжилттай авч явах гэдэг амаргүй. Тэр ч утгаараа нягт нямбай дадал, гүн суурьтай хандлага удирдагч хүнээс шаардана. Уул уурхайн хүнд үйлдвэр, тэр тусмаа Эрдэнэтэд гуч дахь жилдээ ажилчнаас удирдлагын түвшинд ахиж дэвшиж, арвин мэдлэг туршлагыг хуримтлуулсан тэрээр энэ шаардлагадаа хэдийнэ бүрэн нийцэх хэмжээнд хүрчээ. 
Түүний хэлсэнчлэн тасралтгүй, найдвартай хэмээх товчхон хийгээд том агуулгатай үгээр Галаа инженерийн ажлыг бас амьдралыг тодорхойлж болмоор. Түүний удирдаж буй 300 гаруй ажилтантай заводын үйлдвэрлэлийн үндсэн нэгжийн үйл ажиллагаа, гүйцэтгэл бүр Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад онцгой нөлөөтэй. Чухлаас чухал ач холбогдолтой. Тэгвэл тэр амьдрал ахуйдаа ч хариуцлагатай, найдвартай зарчмыг баримталж, Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод хүрэх замаар тасралтгүй гучин жил зорчжээ. Аливаад тууштай, ажил мэргэжилдээ хэзээд үнэнч байсны хэмжүүр нь энэхүү хагас жаран биз ээ. Харин тэр харгуй  хүсэл мөрөөдөл, хөдөлмөр бүтээлийн орчилд нь баян бөгөөд бахархалтай дурдатгалыг нэхэн үлдээж буй. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %