Уулын ажлын төлөвлөгөөг давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулжээ

Ил уурхайн хамт олон 2026 оны эхний хагас жилд уулын ажлын үндсэн үзүүлэлтүүдээ төлөвлөгөөнөөс давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулсан үр дүнтэй ажиллажээ.

Тайлант хугацаанд 17.1 сая м³ уулын цул олборлох төлөвлөгөөтэй ажилласнаас 17.6 сая м³ уулын цул олборлож, төлөвлөгөөг 103.3 хувиар буюу 560 мянган м³-ээр давуулан биелүүлэв. Мөн 21.7 сая тонн хүдэр олборлох төлөвлөгөөтэй байсан бол 22.4 сая тонн хүдэр олборлон, төлөвлөгөөг 103.1 хувиар буюу 677 мянган тонноор давуулсан амжилт үзүүлжээ.

Ил уурхай тайлант хугацаанд 277.5 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж, 17.6 сая м3 уулын цул олборлож, үйлдвэрлэлийн зардлыг төлөвлөснөөс 8.4 хувиар бууруулсан байна. Мөн 1 м³ уулын цулын нэгжийн өртгийг 11.3 хувиар, 1 тонн хүдрийн нэгжийн өртгийг 11.1 хувиар тус тус бууруулж, үйлдвэрлэлийн үр ашиг, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүллээ.

Үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэл, засварын ажлууд ч төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна. Тухайлбал, хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн хэрэгжилт 99 хувь, уурхайн хүчиллэг ус зайлуулах шугам хоолойг шинэчлэх ажил 95 хувь, хүчиллэг ус цуглуулах бассейнуудын цахилгаан хангамжийн ажил 99 хувь, эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн ажилчдын хоолны заалны өргөтгөлийн ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу “Liebherr R9350E” маркийн нэг экскаваторыг угсарч ашиглалтад оруулсан нь уулын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Үүнээс гадна уурхайн хяналтын системийн тоноглолуудыг шинэчлэн сайжруулжээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %