ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ГЭРЭЛТСЭН УУРХАЙЧИН

Орхон аймаг, Эрдэнэт хотын ууган иргэдийн нэг Аситхаан овогтой Кудербай амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй он жилүүдийг Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрт өнгөрүүлжээ. Тэрээр үйлдвэрлэлийн бүтээмж, технологийн шинэчлэл, залуу үеийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан, хөдөлмөрөөрөө хамт олноо үлгэрлэсэн тэргүүний уурхайчин юм. А.Кудербай 1975 оны арваннэгдүгээр сарын 9-нд Эрдэнэт хотын анхны зургаан хүүхдийн нэг болон мэндэлжээ. Түүний эцэг, эх хоёулаа Эрдэнэт үйлдвэрийн анхны бүтээн байгуулагчдын төлөөлөл байв. Аав нь үйлдвэрийн аж ахуйн хэсэгт, ээж нь Баяжуулах үйлдвэрийн агааржуулалтын хэсэгт ажиллаж байсан бөгөөд уул уурхайн хөдөлмөрч уламжлал тэдний гэр бүлийн үнэт өв болжээ. Өвөө нь ч уурхайчин хүн байсан учраас өөрийгөө гурав дахь үеийн уурхайчин хэмээн бахархалтайгаар хэлдэг.
Эрдэнэт хотын анхны цэцэрлэгүүдийн нэг болох 15 дугаар цэцэрлэгт хүмүүжиж, нэгдүгээр арван жилийн сургуулийг 1993 онд төгссөн тэрээр техник сэтгэлгээтэй залуугийн хувьд тоног төхөөрөмжийн засварчны мэргэжил эзэмшжээ. Эрдэнэт барилга компанид ажилласны дараа 1995-1996 онд Зэвсэгт хүчний 210 дугаар ангид цэргийн алба хааж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн байна. 1996 онд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрт насосны машинчаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр насосны машинч, өтгөрүүлэгчийн машинч, хөвүүлэн баяжуулагч зэрэг үйлдвэрлэлийн чухал ажлуудыг эзэмшин өнөөдөр уул уурхайн салбарт 30 орчим жил, нийтдээ 32 жилийн хөдөлмөрийн туршлагатай болсон чадварлаг мэргэжилтэн болжээ.
Хөвүүлэн баяжуулагчийн ажил бол өндөр мэдрэмж, шуурхай шийдвэр, сахилга хариуцлага шаарддаг онцлогтой. Уулын хүдрийн шинж чанар цаг ямагт өөрчлөгддөг учраас үйлдвэрлэлийн горимыг зөв тохируулж, металл алдагдал гаргахгүй ажиллах нь хамгийн том сорилт байдаг талаар тэрээр өгүүлдэг. Олон жилийн туршлага, мэдрэмждээ тулгуурлан аливаа өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэрч, зөв шийдвэр гаргах нь түүний ажлын хамгийн чухал зарчим. Баяжуулах үйлдвэрт хэрэгжсэн техник, технологийн шинэчлэлийн олон ажлыг нутагшуулах, үйлдвэрлэлийн горимыг боловсронгуй болгох, эрчим хүч болон урвалжийн зарцуулалтыг бууруулах, металл авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан санал санаачилгууд нь үйлдвэрлэлд бодит үр өгөөжөө өгч, олон удаагийн аваарын зогсолтоос урьдчилан сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм.
Түүний хөдөлмөр зөвхөн үйлдвэрлэлийн амжилтаар хэмжигдэхгүй. Залуу ажилчдыг сургаж, мэдлэг туршлагаа харамгүй өвлүүлэн, олон чадварлаг хөвүүлэн баяжуулагчийг бэлтгэн гаргасан нь хамт олныхоо ирээдүйд чиглэсэн үнэт хөрөнгө оруулалт юм. А.Кудербай ажлын амжилтын үндэс нь хамт олны эв нэгдэл гэж үздэг. Тэрээр “Хөвүүлэн баяжуулагчийн ажил бол нэг хүний хөдөлмөр бус, багийн ажил. Бид бие биедээ зөвлөж, харилцан ойлголцож, цаг алдалгүй арга хэмжээ авч чадвал үйлдвэрлэлийн үр дүн өндөр байдаг” хэмээн ярьсан юм. Харилцааны соёл, бие биеэ хүндэтгэх хандлага нь ажлын бүтээмжийг тодорхойлдог хамгийн чухал хүчин зүйл гэж тэр итгэдэг.
Амьдралдаа тэрээр шударга, үнэнч байхыг эрхэмлэдэг. “Худлаа хэлэхгүй, хүнийг хуурахгүй, тууштай байх” гэсэн зарчмыг ажилдаа ч, амьдралдаа ч мөрддөг бөгөөд үр хүүхдүүддээ хамгийн түрүүнд “Юу ч болсон худлаа бүү хэл” гэж захидаг. Энэ нь түүний хүн чанар, ажил мэргэжлийн ёс зүйг илэрхийлэх хамгийн том үнэт зүйл юм. Эхнэр С.Жаналганы хамт хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй тэрээр том хүү К.Бекболат нь Тайванийн Дунхуа их сургуульд суралцаж, охин К.Минжүү нь ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагаар бахархдаг. Гэр бүлдээ үнэнч, үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэхийг тэр хамгийн эрхэм үүрэг гэж үздэг.
Олон жилийн хөдөлмөрийг нь үнэлэн 1999 онд Баяжуулах үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”, 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” цол хүртээж, “Тэргүүний уурхайчин” тэмдгээр шагнажээ. Эдгээр шагнал нь хөдөлмөрч, үнэнч, бүтээлч ажилтны замналын бодит үнэлгээ болсон юм. Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой бол хот үйлдвэрээ бүтээлцсэн эгэл хүмүүсээ алдаршуулах бахархлын баяр. Тэдний нэг болох Аситхаан овогтой Кудербай үйлдвэрлэлийнхээ амжилтыг мэдлэг, ур чадвар, үнэнч хөдөлмөрөөрөө бүтээж, шударга ёс, хамтын ажиллагаа, хүнлэг чанарыг эрхэмлэсэн амьдралынхаа жишээгээр Эрдэнэтийн анхдагчдын сайхан уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлэн гэрэлтэж яваа уурхайчин юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %