“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал эхэллээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүдийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр Захиргааны I байрны хурлын танхимд эхэллээ. Тайлангийн хурал долоодугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд үргэлжилж, үйлдвэрийн болон нийгмийн, нийтлэг үйлчилгээний чиглэлийн 27 бүтцийн нэгж эхний хагас жилийн үйл ажиллагааныхаа үр дүнг танилцуулан, хэрэгжүүлсэн ажил, үйлдвэрлэл, техник, технологи, эдийн засгийн үзүүлэлт, цаашдын зорилт, төлөвлөгөөгөө хэлэлцэж байна.

Эхний өдөр Ил уурхай, Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Геологи, хайгуулын экспедици, Чанарын хяналтын хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Тээвэр, ложистикийн төв, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Ус хангамжийн цех, Цахилгаан цехийн хамт олон тайлангаа танилцууллаа.

Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн нэг Баяжуулах үйлдвэрийн хувьд 2026 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн бүх үзүүлэлтээ төлөвлөгөөнөөс давуулан биелүүлсэн амжилтыг тайландаа онцлов. Тодруулбал, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 526 мянган тонноор давуулан биелүүлж, зэсийн баяжмалд 3,740.03 тонн зэс, молибдены баяжмалд 97.45 тонн молибденыг төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэжээ. Мөн зэс авалтыг 0.48 хувь, молибден авалтыг 1.87 хувиар тус тус давуулан биелүүлснээр үйлдвэрлэлийн үндсэн бүх үзүүлэлт 100-аас дээш хувийн биелэлттэй гарсан байна. Үүнээс гадна нийт зардлыг 685.74 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 681.17 тэрбум төгрөгөөр гүйцэтгэн 4.57 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллаж, нэг тонн хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг төлөвлөгөөтэй харьцуулахад 3.24 хувиар бууруулсан нь үйлдвэрлэлийн үр ашиг, зардлын удирдлагыг сайжруулсны илрэл болсныг онцлон танилцууллаа.

Тайлангийн хурлыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор ахалж, холбогдох газар, хэлтсийн удирдлагууд болон ажлын хэсгийн гишүүд тайлангийн үр дүнг хэлэлцэн дүгнэлт гаргаж байна.

Тайлангийн хурлаар бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүн, төлөвлөгөөний биелэлт, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэгтгэн үнэлэхийн зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөгжлийн зорилтыг тодорхойлох санал, зөвлөмжийг хэлэлцэж байгаа юм.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %