Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын дарга Ж.Гэрэл-Эрдэнэтэй “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зуслангийн энэ жилийн үйл ажиллагаа, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.

-Энэ жилийн зуслангийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ?

-“Найрамдлын эрдэнэс” зуслан зургаадугаар сарын 20-ноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Эрүүл мэндийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамтарсан шалгалтад хамрагдаж, шаардлагатай бүх шалгуурыг ханган албан ёсоор хүүхдүүдээ хүлээн авсан. Одоогоор гурав дахь ээлжийн хүүхдүүд амарч байна. Нэгдүгээр ээлж “Найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх 72 цаг”, хоёрдугаар ээлж “Эко элч”, гуравдугаар ээлж “Бяцхан санхүүч” сэдэвт хөгжлийн хөтөлбөрөөр үргэлжилж байна. “Бяцхан санхүүч” хөтөлбөр нь тоглоом, дадлагаар дамжуулан хүүхдүүдэд санхүүгийн анхан шатны мэдлэг олгох зорилготой. Өнөөдрийн байдлаар манай зусланд нийт 351 хүүхэд амраад байна.

-Өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагдаж байна?

-Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны мэргэжилтнүүд хоёр хоног тутамд хяналт тавин ажиллаж байна. Хүүхдүүд өглөөний 07:00 цагаас дасгал хөдөлгөөнөөр өдрөө эхлүүлж, хөтөлбөрийн дагуу төрөл бүрийн сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаанд хамрагдан оройн 21:00 цаг хүртэл идэвхтэй оролцдог.

-Хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ?

-Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу эцэг, эхээс хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийг урьдчилан авч, цахим бүртгэлээр хяналт тавьж байна. Мөн хүүхэд бүрийг зусланд ирсэн эхний өдөр эмчийн үзлэгт хамруулж, амралтын хугацаанд тогтмол хяналтанд байлгаж ажиллаж байна.

-Хүүхдийн амьдрах орчин, тав тухын нөхцөл хэрхэн сайжирсан бэ?

-Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хүрээнд хүүхдийн өрөөнүүдийг шинэчилж, хувцасны шүүгээ, ширээ, сандал зэрэг шаардлагатай тавилгыг бүрэн шинэчилсэн. Ингэснээр хүүхдүүд илүү тохилог, тав тухтай орчинд амарч байгаа бөгөөд шинэ тохижилтод сэтгэл хангалуун байна.

-Байрны стандарт шаардлага хангагдаж байгаа юу?

-Тийм. Холбогдох байгууллагууд газар дээр нь хэмжилт хийж, нэг хүүхдэд ногдох талбай, өрөөний нөхцөл, байршуулалтыг шалгасан. Амрагчдын хоёрдугаар байрны 34 өрөөнд нийт 184 хүүхдийг стандартын дагуу байрлуулсан бөгөөд хүүхдийн амьдрах орчин бүх шаардлагыг бүрэн хангасан гэсэн дүгнэлт гарсан.

-Ийнхүү “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зуслан энэ зуны турш хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг эрхэмлэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, стандарт шаардлага хангасан тав тухтай орчинд амралтыг нь зохион байгуулж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %