УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Тэрээр баяр наадмын урт амралтын өдрүүдэд үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, бараа материал, сэлбэг хэрэгсэл татан авалттай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх, хариуцлагатай жижүүр, засварчид, дуудлагын баг ажиллуулах, Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын бэлтгэл хангах талаар үүрэг чиглэл өгснөөр “шуурхай” эхэллээ.

Долдугаар сар гарсаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биелж явааг Үйлдвэрлэл, техникийн хэлтээс мэдээллээ. Тухайлбал, уулын цул гаргалт +49,000м3, хөрс хуулалт +27,000м3, хүдэр боловсруулалт +-15,000 тонн байна.  Хүдэр дэх зэсийн агуулга 0369, молибденых 0,016, технологийн балансаар зэсийн металл авалт 88,2, молибден 43,5 хувийн гүйцэтгэлтэй байв. Тайлант хугацаанд 22,37 хувийн агуулгатай 1891 тонн цэвэр зэс агуулсан, 8454 тонн зэсийн баяжмал бүрдүүлсэн. Харин молибдены баяжмал сарын эхнээс 22 контейнер үйлдвэрлэжээ. Зэсийн баяжмалын ачилтыг нэмэгдүүлж, өдөр бүр 31 вагон ачиж байна.   

Ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байгааг мэдээлсэн. Одоогоор бутлуурын байгууламжийн гадна барилга, дам нурууны угсралт явагдаж байна. Мөн овоолго үүсгэгч болон машинд ачих байгууламж дээр туршилт тохируулгын ажил хийгдээд дуусчээ. Одоо конвейрууд дээр туршилт тохируулга үргэлжилнэ гэж Ил уурхайгаас мэдээллээ. 

Технологийн тээвэр хэвийн явагдаж байгааг Автотээврийн цехээс мэдээллээ. Энэ онд нийлүүлэгдсэн Японы HD 1500 маркийн хоёр дахь Комацу-г амжилттай угсарч, өнөө оройноос ажилд гаргахаар бэлтгэж хангажээ. Гурав дахь өөрөө буулгагч техникийн угсралт одоогоор 45 хувийн гүйцэтгэлтэй байна.

Баяр наадмын өдрүүдээр Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хоёрдугаар секцийн тээрмүүд хуяг солих засварт 48 цаг зогсоно. Мөн энэ сарын 17-ноос төв корпусын 5 дугаар тээрэм хуяг солих засварт зогсох тул зохион байгуулалт хийж, хариуцлагатай ажиллаж байгаа талаар тус цехийн Ерөнхий инженер мэдээлсэн.

Долдугаар сарын 01-ний шөнө Ус хангамжийн цехийн I өргөх станц орчимд аянга бууснаас 10 худгийн цахилгаан тоноглолууд гэмтжээ. Үүнээс таван худгийг сэргээсэн байна. Үлдсэн таван худгийг сэргээхийн тулд шаардлагатай цахилгаан тоноглолуудыг яаралтай худалдан авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Эрчим хүчний хэлтсийн дарга-Ерөнхий эрчим зүйч хүссэн.   

Хүний нөөц, захиргааны хэлтэс өнгөрсөн 7 хоногт 10 бүтцийн нэгжийн 28 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, нийт 1211 иргэн бүртгүүлсэн байна. Үүнээс 11 ажлын байран дээр сонгон шалгаруулалт амжилттай явагджээ. Харин найман ажлын байранд сонгон шалгаруулалтын шаардлага хангасан ажил горилогч байхгүйгээс цуцлагдсан байна. Учир нь бүтцийн нэгжүүд ажлын байрны сонгон шалгаруулалтын захиалга өгөхдөө Эрдэнэт үйлдвэрийн дотоод журмаар авдаг нарийн шалгуур тавьснаар цуцлагдах үндэслэл үүсч байгааг тус хэлтсээс анхааруулав.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %