Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн

Дэлхийн технологийн тэргүүлэгч “Google” компанийн анхны Монгол ажилтан, Ахлах инженер Баярсайханы Баттулга саяхан Эрдэнэт үйлдвэрт ажиллах үеэр нь уулзаж, дижитал шилжилт, хиймэл оюун, уул уурхайн салбарын ирээдүйн хөгжлийн талаар цөөн хором ярилцлаа.

Б.Баттулга бол сурагч ахуй цагаасаа олон улсын болон Монгол Улсын математик, физик, мэдээлэл зүйн олимпиадуудад өндөр амжилт гаргаж, дараа нь БНСУ-ын Инха их сургуульд бакалавр, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх сургууль болох KAIST-д магистрын зэрэг хамгаалсан нэгэн. Тэрээр 2008 онд “Google” компанийн өндөр босго, шалгуурыг давж, тус компанид ажилласан анхны Монгол инженер болж байв.

Өдгөө тэрээр дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг инженерүүдтэй хамтран ажиллаж, хүн төрөлхтөн өдөр тутам ашигладаг технологийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэн, инженерийн баг удирдаж байна.

Энэ удаад дэлхийн технологийн салбарын “тархи” болсон Цахиур хөндийгөөс Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирсэн түүнээс үйлдвэрийн газрын дижитал шилжилтийн явц, хиймэл оюуны шийдлүүд, ERP системийн хөгжил, мөн Монгол инженерүүдийн өрсөлдөх чадварын талаарх байр суурийг хуваалцъя.

-Эрдэнэт үйлдвэрийн мэдээллийн технологийн үйл ажиллагаа, дижитал шилжилттэй танилцахад Таны анхаарлыг хамгийн их татсан зүйл юу байв?

-Дижитал шилжилтээс үүдэн бий болж буй үйл ажиллагааны оновчлол, мөн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хүчин чадлын өргөтгөлүүд үр дүнгээ өгч байгаа нь сонирхолтой байлаа. Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болж ирсэн Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлж, цаашид олон жил үр өгөөжөө өгөх боломжуудыг бүрдүүлж чадсан нь хамгийн их анхаарал татсан.

-Манай хиймэл оюунд суурилсан тендерийн үнэлгээний “TenderEval” системийн архитектур, техникийн шийдэлд мэргэжлийн үнэлгээ өгөөч?

-Тодорхой асуудлыг хиймэл оюуны өндөр хүчин чадлыг ашиглан шийдэж чадсан нь зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд бус, төрийн болон хувийн хэвшлийн ижил төстэй үйл ажиллагаанд ашиглах боломжтой шийдэл болсон гэж харж байна. Мөн үйлдвэрийн орчин дахь дижитал дэд бүтэц нь үүлэн үйлчилгээг шууд ашиглах боломжгүй байх тохиолдол цөөнгүй. Ийм учраас дотооддоо найдвартай дэд бүтэц бүрдүүлэх шаардлага, сорилттой тулгардаг. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ ч өндөр байдаг. TenderEval системийн хувьд энэхүү дэд бүтцийг сайн бүрдүүлж, дотоод орчинд ажиллах боломжтой, өндөр чанартай моделиудыг суурилуулсан байна. Энэ нь цаашид олон төрлийн хиймэл оюуны бүтээгдэхүүнд шууд ашиглах боломжтой, суурь дэд бүтэц болж чадсан гэж үзэж болно.

-Эрдэнэт үйлдвэр ERP системийг үе шаттайгаар дотоод нөөц боломжид тулгуурлан нэвтрүүлээд явж байна. ERP-г хиймэл оюун, дата аналитиктай холбож үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ямар боломжуудыг Та харж байна?

-Дотоод нөөц бололцоонд тулгуурлан бий болгосон ERP систем илүү уян хатан байх давуу талтай. Ингэснээр хөгжлийн дараагийн шатанд бусад системүүдтэй холбогдох боломж нэмэгдэнэ. ERP систем, уулын ажлын автоматжуулалт, цаашлаад боловсруулах үйлдвэрийн дижитал твин системүүдийг нэгтгэн, хиймэл оюунд суурилсан удирдлага, дүн шинжилгээний орчин бүрдүүлэх боломжтой. Эдгээр системийн хоорондын уялдаа холбоонд үндэслэн илүү оновчтой анализ хийх нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

-Дэлхийн уул уурхайн салбарт хиймэл оюун, автоматжуулалтын ямар чиг хандлага давамгайлж байна? “Эрдэнэт”-ийн нөхцөлд хамгийн бодитой хэрэгжих боломжтой нь аль нь вэ?

-Одоогийн байдлаар байгууллагын нийт датаг нэгтгэж, онтологи үүсгэснээр төрөл бүрийн дата анализийг хиймэл оюуны тусламжтайгаар хийх боломж бүрдэж байна. Гэхдээ уул уурхайн хувьд их хэмжээний дата анализ хийхээр хязгаарлагдахгүй. Тухайн датаг бодит цагт боловсруулж, үйл ажиллагааны оновчлолд ашиглах нь чухал. Иймээс дата онтологи болон бодит цагийн дижитал твинийг холбон ажиллуулах чиглэл цаашид илүү чухал болно гэж бодож байна.

-Монголын инженерүүд, IT мэргэжилтнүүдтэй уулзаад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу? Дэлхийн түвшинд өрсөлдөхөд тэдэнд юу зөвлөх вэ?

-Монгол инженерүүд орчин үеийн багаж, системүүдэд маш хурдтай суралцаж, тэдгээрт үндэслэн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг хангалттай сайн хийж байна. Одоо цаашлаад суурь системүүдийг өөрсдөө дизайн хийж, хөгжүүлэлтийн хурдыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Томоохон суурь системүүдийг хөгжүүлэхэд илүү олон хүнтэй, том багийн хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Тиймээс багууд хоорондоо нягт хамтран ажиллах их чухал.

-Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %