Эрдэнэт үйлдвэрийн ажилтан Б.Нямдэлгэр олон улсын дуулаачдын уралдаанд дэд байр эзэллээ

Их Британид зохион байгуулагдсан “The Song International Online Contest” олон улсын дуулаачдын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Соёл, олон нийтийн арга зүйч Б.Нямдэлгэр 26–35 насны ангиллын поп дууны төрөлд дэд байрын шагнал хүртлээ.

Fiestalonia Milenio олон улсын фестиваль, уралдааны хорооноос зохион байгуулдаг тус уралдаанд дэлхийн олон орны уран бүтээлчид поп, жазз, ардын, академик зэрэг төрлөөр, насны ангиллын дагуу өрсөлдсөн юм.

Б.Нямдэлгэр уралдаанд БНХАУ-ын нэрт дуучин Тэнгэрийн дуулсан “Диваажин” бүтээлээр оролцжээ. Олон улсын мэргэжлийн шүүгчид оролцогчдын бүтээлийг 100 онооны системээр үнэлэхэд тэрээр 89 оноо авч, хоёрдугаар зэргийн дипломын эзэн болсон байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүн түүний хоолойн өнгө, хөгжмийн мэдрэмж, хэмнэл, тайзан дээрх байгалийн төрхийг өндрөөр үнэлжээ. Түүнчлэн тайзны хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, үндэсний дуулах арга барилын техникээ улам хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөмж өгсөн байна.

Монгол Улсаа төлөөлөн олон улсын нэр хүндтэй уралдаанд амжилттай оролцож, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг өндөрт өргөсөн Б.Нямдэлгэртээ баяр хүргэж, уран бүтээлийн улам өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %