Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Баяжуулах үйлдвэр ажилтнуудынхаа хүүхэд багачуудын дунд “Аз жаргалтай хүүхэд нас” нэгдсэн үйл ажиллагааг Чийрэгжүүлэлт, хөгжлийн төвд зохион байгуулагдлаа.
Баярын үйл ажиллагаанд Баяжуулах үйлдвэрийн 14 хэсгийн ажилтнуудын 300 орчим хүүхэд оролцож, авьяас чадвараа сорин өрсөлдөж, баяр хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүлэв. Энэ үеэр хүүхдүүдийн дунд дуу, бүжиг, шүлгийн тэмцээн зохион байгуулж, оролцогч бүрийн идэвх санаачилга, авьяас билгийг үнэлэн урамшуулсан юм. Мөн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж, ундаа, амттан, жимсээр дайлж үйлчилсэн бөгөөд хүүхэд багачууд Face Art зураг зуруулан баярын өдрөө улам өнгөлөг, дурсамжтай болгосон. Түүнээс гадна цахим группээр зохион байгуулсан төрөл бүрийн тэмцээн, уралдаанд оролцсон болон шалгарсан хүүхдүүдэд шагнал, дурсгалын зүйл гардуулан баяр хүргэлээ. Мөн “Эрдэнэт марафон”, “Ханийн бэлэг”, “Аав хүү хоёрын болзоо” зэрэг контент, идэвхжүүлэлтийн үйл ажиллагаанд оролцсон ажилтнууд, тэдний гэр бүлийг онцлон урамшуулж, хамт олны зүгээс талархал илэрхийлэв. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн ажилтнуудын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан спорт, урлаг, оюуны чиглэлийн тэмцээн уралдаанд Баяжуулах үйлдвэрээ төлөөлөн амжилттай оролцож, өндөр амжилт гаргасан баг, тамирчид, хүүхэд багачуудыг цехийн удирдлага хүлээн авч, гарын бэлэг гардуулан баяр хүргэж, цаашдын сурлага, спорт, урлагийн замналд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.






















