Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд хэрэгжиж буй Мөчлөгт урсгалт тээврийн технологийн шинэчлэл, цахилгаанжсан тээврийн “Alastri” программын судалгаа нь ирээдүйд үйлдвэрлэлийн үр ашиг, зардлын хэмнэлтийн шинэ үеийг эхлүүлнэ, гэж тус цехийн удирдлагууд үзэж байна. Дэлхийн зах зээл дээр дизель түлш болон уул уурхайн хэрэглээний материалын үнэ өсөн нэмэгдэж буй энэ үед тус уурхай конвейер, троллей систем зэрэг дэвшилтэт технологийг үе шаттай нэвтрүүлж, урт хугацааны тогтвортой хөгжлийн сууриа бэхжүүлж буй талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн Үйлдвэр техникийн товчооны дарга Ц.Шинэдоржтой ярилцлаа.

 

-Ил уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт хэрхэн биелж байна?

-Өнгөрсөн хугацаанд Ил уурхай өгөгдсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлж, үр бүтээлтэй ажиллалаа. Техник, технологи болон хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд ямар нэгэн зөрчилгүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Хүдэр олборлолт, хөрс хуулалт, уулын цул гаргалт зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100 хувиас давсан биелэлттэй яваа. Мөн уурхайн үндсэн техникүүд жигд, найдвартай ажиллагаатай байгаа нь үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биелэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.

-Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэхэд Ил уурхайн олборлолтын хэмжээ, ажлын ачаалал дагаад өсдөг шууд хамааралтай. Энэ хэрээр зардал өсөж байгаа нь тодорхой. Зардал бууруулах чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна?

-Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн тоон үзүүлэлтүүд тогтмол өсөлттэй байсан. Энэ жилээс үйл ажиллагааг илүү тогтвортой, жигд үргэлжлүүлэх дүр зураг харагдаж байгаа. Бид уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг “Pitram” системээр хянадаг.

Харин энэ оноос уулын ажлын богино болон урт хугацааны төлөвлөлтөд Австралийн “Alastri” систем нэвтрүүлэхээр судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлсэн. Энэ систем нь төлөвлөлт хийхээс гадна олборлолтын дараалал, тээвэрлэлтийн урсгал, үйлдвэрлэлийн график боловсруулах зориулалттай программ хангамж юм. Энэ системийг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн богино болон урт хугацааны төлөвлөлт илүү нарийвчлалтай, оновчтой болж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. “Alastri” системийг голчлон, зэс, алт, төмрийн хүдрийн ил уурхайд ашигладаг.

-Техникийн шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Уурхайн хэмжээнд 2026, 2027 оны бизнес төлөвлөгөө батлагдсан. Энэ хүрээнд “LIEBHERR R9350E” маркийн шинэ экскаваторыг ашиглалтад хүлээн авч, өнгөрсөн баасан гарагт ажилд гаргалаа. Одоогоор тохируулга, зүгшрүүлэлтийн ажил үргэлжилж байна. Мөн энэ оны есдүгээр сард ижил төрлийн нэг экскаватор нийлүүлэгдэхээр төлөвлөсөн байгаа. Үүнээс гадна холин цэнэглэгч машин, дугуйт ачигч зэрэг үндсэн техникүүдийг үе шаттайгаар шинэчилнэ. Ер нь уурхайн техникийн шинэчлэл тогтмол хийгдэж байна.

-Уурхайн хөрсний тээвэрт Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил ямар түвшинд явна вэ?

-Одоогийн байдлаар төслийн бүтээн байгуулалт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, ажил эрчимтэй үргэлжилж байна. Конвейерын угсралт үндсэндээ дууссан. Өнөөдөр лентийн сүүлчийн наалт хийгдсэн. Удахгүй гаднын мэргэжилтнүүд ирэхээр тохируулга, туршилт, зүгшрүүлэлтийн ажил үргэлжилнэ. Бид ирэх долдугаар сарын нэгэн гэхэд төслийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төслийн гүйцэтгэгчээр “3B TEC” компани ажиллаж байгаа.

-Энэ шинэчлэлээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад дизель түлш болон уул уурхайн хэрэглээний бараа материалын үнэ огцом өсөж байна. Жишээлбэл, өрмийн хошууны зүсэлтийн багажийн үнэ өмнөхөөсөө даруй 20 дахин нэмэгдсэн. Мөчлөгт урсгалт тээврийн технологи нь жилд 30 сая тонн хөрсний тээвэрлэлтийн хүчин чадалтай. Ийм нөхцөлд Мөчлөгт урсгалт тээврийн технологи бидний анхны тооцооллоос ч өндөр үр ашиг авчирч мэднэ. Одоогоор технологийн тээвэрт БелАЗ, Комацу маркийн хүнд даацын өөрөө буулгагч автомашинууд ашиглаж байгаа. Цаашид эдгээрийг цахилгаан шийдэлтэй техник рүү үе шаттай шилжүүлэх боломжийг бид судалж байна.

-Троллей системийг хэлж байна уу? Судалгааны мэдээллээсээ хуваалцвал..?

-Уурхайн троллей систем нь Ил уурхайн хүнд даацын өөрөө буулгагч машинууд тодорхой хэсэгт цахилгаан шугамаас шууд тэжээл авч ажиллах технологи юм. Энэ нь хотын троллейбустай төстэй зарчмаар ажилладаг. Ихэнхдээ уурхайн өгсүүр замд, дизель-цахилгаан хөдөлгүүртэй самосвалуудад ашигладаг. Замын дээгүүр өндөр хүчдэлийн цахилгаан шугам татаж, машин дээр суурилуулсан төхөөрөмжөөр шугамд холбогдон цахилгаанаар ажиллана гэсэн үг. Харин шугамаас гарахад автоматаар дизель горимд шилждэг. Уурхайн хамгийн их түлш зарцуулдаг хэсэг нь өгсүүр зам. Троллей систем ашигласнаар дизель түлшний хэрэглээг эрс бууруулах боломжтой харагдаж байгаа. Уурхай гүнзгийрэхийн хэрээр өгсүүр зам уртсаж, түлшний хэрэглээ нэмэгдэнэ. Манай экскаватор, өрмийн машинууд цахилгаанаар ажилладаг. Цаашид хүнд даацын өөрөө буулгагч автомашинуудыг ч хосолмол буюу дизель-цахилгаан шийдэлд шилжүүлэх боломжийг судалж байна.

-Одоогоор тулгамдаж буй гол асуудлууд юу байна вэ?

-Ханган нийлүүлэлттэй холбоотой зарим хүндрэлүүд бий. Тухайлбал, Тэсрэх бодисын үйлдвэрийн үндсэн түүхий эдийн нийлүүлэлт ОХУ-ын хоригийн улмаас саатах тохиолдол гарч байна. Мөн хүний нөөцийн нөхөн бүрдүүлэлт удаан байгаа нь технологийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэл дагуулах магадлалтай. Сүүлийн жилүүдэд олон ажилтан гавьяаныхаа амралтад гарсан. Зөвхөн өрмийн машин дээр гэхэд найман орон тоо дутуу байгаа. Үүнээс гадна Өрөмдлөг, тэсэлгээний хэсэг, Цахилгааны хэсэгт мэргэжлийн ажилтан дутагдалтай, үйлчилгээний ажилтнууд ч хүрэлцээгүй байгаа. Түүнээс гадна манайд Мөчлөгт урсгалт тээврийн хэсэг гэж шинэ бүтэц бий болсон. Энд хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байна.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %