"ЭРДЭНЭТ"-ИЙН ДАРААГИЙН ХАГАС ЗУУНЫ ХӨГЖЛИЙН ГАРАА

  • Шинэ ТЭЗҮ-ээр Эрдэнэтийн Овоо ордын ашиглалтын хугацаа 56 жилээр баталгаажиж, Эрдэнэт үйлдвэр дижитал уурхай руу шилжих стратегиа тодорхойлов.

Эрдэнэтийн Овоо өнгөтэй байна, энэ зууны царай байна…хэмээн илгээлтийн эзэд уурхайчид дуулж байсан цаг саяхан мэт. Гэвч Эрдэнэтийн Овоо ордыг ашиглаж эхэлснээс хойш даруй хагас зуун жил өнгөрчээ. Нэгэн цагт технологийн тээврийн аварга машинууд хүдэр ачаалан уулын энгэрээс уруудаж ирдэг байсан бол өнөөдөр далайн түвшнээс 1130 метрийн гүнээс өгсөж байна. Гэсэн ч Эрдэнэтийн Овоо монгол түмэндээ дахин 56 жилийн турш эрдэнэсийн өгөөжөө хүртээж, зэсэн өнгөөрөө гялалзсаар байх нь шинэ ТЭЗҮ-ээр баталгаажлаа.

Эрдэнэт үйлдвэр бол Монголын эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа, инженерийн боловсролын хөгжил, аж үйлдвэрийн соёл, хариуцлагатай уул уурхайн жишиг загвар. Стратегийн цогц систем ч гэж хэлж болно. Өнөөдөр тус үйлдвэр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3, экспортын орлогын 7.4, төсвийн орлогын 4.8, валютын нөөцийн 24 хувийг дангаараа бүрдүүлдэг. Нийгмийн шилжилтийн хямралын хүнд үеүүдэд, COVID-19 цар тахлын дэгдэлтийн сорилтын жилүүдэд ч Монголын эдийн засгийн тулгуур багана нь Эрдэнэт үйлдвэр байв.

Өнгөрсөн долоо хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Эрдэнэтийн-Овоо зэс, молибденын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-II” баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Монголын үндэсний инженерүүдийн олон жилийн туршлага, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бодит үйлдвэрлэлийн өгөгдөл, дотоод мэргэжлийн багийн мэдлэг, олон улсын тэргүүлэх зөвлөх байгууллагуудын дүгнэлт, аудит, техникийн зөвлөмжийг нэгтгэн боловсруулсан шинэ ТЭЗҮ-ийн хамгийн том өөрчлөлт нь Ил уурхайн ашиглалтын хугацааг 40 жилээс 56 жил болгон сунгасан явдал юм. Мөн захын агуулгын эдийн засгийн оновчтой тооцоо. Өмнө нь 0.27 хувийн зэсийн агуулгатай хүдрийг олборлолтын босго гэж үздэг байсан бол тодотголд энэ хэмжээг 0.15 хувь болгон бууруулсан. Ингэснээр үйлдвэрлэлийн нөөц 2.2 тэрбум тоннд хүрч, агуулагдах зэсийн хэмжээ 7.1 сая тонн, молибден 360 мянган тонноор хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, бага агуулгатай хүдрийг эдийн засгийн үр ашигтай боловсруулах технологийн боломж бодит түвшинд бий болсон гэсэн үг. “Хүдрийн нөөц дуусах уу” гэсэн зовинол, баригдмал хандлагаас “хүдрээ хэрхэн илүү ухаалгаар боловсруулах вэ” гэсэн шинэ үеийн уул уурхайн философи руу шилжиж байна.

Эрдэнэт үйлдвэрийн дараагийн хагас зууны нэгэн том өөрчлөлт нь технологийн шилжилт байх төлөвтэй. Шинэ ТЭЗҮ-д цахилгаан автосамосвал, автомат өрөмдлөг, AHS автомат удирдлагын систем, MineStar, Pitram, XRF агуулгын хяналт, үйл ажиллагааг автоматжуулах, оновчлох, урьдчилан таамаглах чадвартай системүүдийг нэвтрүүлэх AI/ML, уурхайн бүх үйл ажиллагааг виртуал орчинд дүрсэлж хянан шинжлэх, урьдчилан таамаглах боломж бүхий digital twin зэрэг дэлхийн уул уурхайн шинэ үеийн технологийг үе шаттай нэвтрүүлэхээр тусгажээ. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн Ил уурхай хүдэр олборлодог уламжлалт уурхай хэвээр байгаа ч ирээдүйд өгөгдөл боловсруулдаг уурхай болох дүр зураг улам тодорч байна.

2030-2055 онд 220 тонн даацтай, автомат удирдлагатай 40 цахилгаан автосамосвал уурхайн үндсэн тээврийг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ нь техникийг шинэчлэх гэхээсээ илүү, бүтээмж, аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээ, нүүрстөрөгчийн ялгарлыг бүхэлд нь өөрчлөх стратегийн шилжилт юм. Тооцооллоор нүүрстөрөгчийн ялгарлыг 40-50 хувь, эрчим хүчний зардлыг 25-30 хувиар бууруулах боломжтой гэж инженерүүд үзэж байна. Ингэснээр Австралийн Пилбара, Чилийн Чукикамата, Перугийн Кельявеко зэрэг дэлхийн тэргүүлэх уурхайн хөгжилтэй нэг түвшинд хүрч очино.

Эрдэнэт үйлдвэрийн эмзэг асуудал хаягдлын сан байсан цаг саяхан. Тэгвэл одоо шийдэл, газар, технологи тодорхой, хийх ажилдаа ханцуй шамлан ороод, эрчтэй ажиллаж байна. Одоогийн хаягдлын сангийн ашиглалтын хугацаа дуусахад 5-7 жил үлдсэн. Шинэ санг уурхайгаас зүүн урагш долоон км зайд байгуулна. Энэ удаагийн шийдэл өмнөх үеийн ойлголтоос эрс ялгаатай. Зөвхөн хаягдал хадгалах байгууламж биш, ус дахин ашиглалт, өтгөрүүлсэн хаягдал, автомат удирдлага бүхий интеграцчилсан систем байхаар төлөвлөсөн. Баяжуулах үйлдвэрийн технологийн хаягдлыг 60 хувийн хатуулагтай өтгөрүүлж, ялгарсан усыг үйлдвэрлэлд ашиглах шийдэл нь ус ашиглалтыг 90 хувьд хүргэнэ. Түүнчлэн үйлдвэр байгуулагдсанаас хойш мөнхийн сэдэв цагаан тоосыг ч шинэ хаягдлын системээр бууруулах инженерийн шийдлийг энд тусгажээ.

Эрдэнэтийн Овоо ордын шинэ ТЭЗҮ-ийн хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн зөвлөлийн анхаарлыг ихэд татсан асуудлын нэг нь хиймэл оюун ухаанд суурилсан хөдөлмөрийн бүтээмжийн шинэ бодлого байв. Уламжлалт уул уурхай олон ажилтантай үйлдвэрлэл байсан бол шинэ үеийн уурхай өндөр ур чадвартай цөөн хүнтэй үйлдвэрлэл рүү шилжинэ. Автомат удирдлагатай техник, флотын менежмент, AI-д суурилсан өгөгдлийн шинжилгээ, digital twin системүүд нь операторын тоог бууруулж, ослын эрсдэлийг багасгаж, шийдвэр гаргалтыг бодит цагийн мэдээлэлд тулгуурлах шинэ түвшинд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр зөвхөн хүдэр олборлон баяжуулах биш, цаашдаа технологи экспортлох хэмжээний инженерийн чадавх хуримтлуулах боломжийн өмнө ирсэн байна. Энэ бол дараагийн хагас зууны хөгжлийн шинэ гараа… 

Гэхдээ бүх зураглалд амархан хүрэхгүй. Хүдрийн агуулга жил ирэх тусам буурч, улам хатуурч, нунтаглах зардал өснө. Усны чанар, хүчиллэгийн эрсдэл, молибдений авалт, тоног төхөөрөмжийн насжилт, дижитал шилжилтийн хүний нөөцийн бэлтгэл зэрэг асуудал ирэх арван жилийн том сорилт хэвээр байна. Гэсэн ч “Эрдэнэт” хуучин “соци” үеийн үйлдвэр хэвээр үлдэхгүй гэдгээ ийнхүү зарлав. Дэлхийн уул уурхайн шинэ стандарт руу шилжих урт хугацааны хөгжлийн замаа эхлүүлж байгаагаа тунхаглалаа. Мэргэжлийн зөвлөлийнхөн Монгол Улс уул уурхайгаа ямар түвшинд хүргэж чадах вэ? гэсэн том агуулгын хүрээнд хэлэлцэж, хариултыг бодитоор харуулахаар ТЭЗҮ-ийг баталсан юм.

Эрдэнэтийн Овоо бол технологийн шинэчлэл, дижитал шилжилт, ногоон хөгжлийн зорилт, үндэсний инженерүүдийн чадавхын дараагийн шалгуур байх болно.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %