Дорнын говийн дэлгэр өдрүүд /Аян замын тэмдэглэл/

Орон нутгийн Хэвлэл мэдээллийн салбарынхан жилдээ нэг удаа цуглаж, “хөдөө”-гийн хэвлэлийнхний аж байдал, ажил үйлс, жаргал зовлонгоо тогоон дотроо ярилцдаг. Өөриймсөж, дотносож уулзан учирдаг энэ цугларалтаа олон сар, өдрийн өмнөөс хүлээн, хүлээн ирснээ хөөрөлдөх. Энэ удаа бид Дорнын говь нутаг, Сайншанд хотноо чууллаа. Орон нутгийн Хэвлэл мэдээллийн VII форумд эртлэн бэлдсэн учраас тэр байх. МСНЭ-ийн Дорноговийн салбарынхан маань ёстой л “гараа” гаргажээ. Аймаг орныхоо сонирхол татахуйц, ажил хөдөлмөр оргилж буцалсан цэг дээр мэргэжил нэгтнүүдээ тосов. Форумын хөтөлбөр нягт цэгцтэй, агуулга утга “цагаа олсон” оновчтой. Сайншанд хотын угтах хаалга дээр Х.Эрдэнэбулган тэргүүнтэй Дорноговь салбарынхан, зохион байгуулагчдынхаа хамтаар мэргэжил нэгтнүүдээ дуу хууртай угтаж, мэндчилээд, шууд л Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт руу залав. Эндээс бидний гурван өдрийн ажил болоод аялал эхэллээ. Бүгчимдүү хэр нь үе үехэн хүчтэй салхи сэвэлзэнэ. Ийм хуурай агаар, тасралтгүй үргэлжлэх салхиндаа говийнхон дассан байдаг байх даа, гэсэн бодол хангай газрын бидэнд хааяадаа төрнө. Харин ч манай говьд ойрмогхон бороо хур орж, газар дэлхий сэргэж, дэлгэр сайхан зун болох шинжтэй, гэцгээн говь нутгийн найзууд маань өгүүлнэ...  

 

Газрын тос боловсруулах үйлдвэр “газрын тал”-аа хэдийнээ туулжээ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг гараанаас эргэсэн хурдан мориор зүйрлэвэл, туулах газрынхаа талаас илүүг “туулж явна”. Өөрөөр хэлбэл, нийт гүйцэтгэл нь эдүгээ 60 хувьд хүрчээ. Монгол Улсын үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаж ирсэн Газрын тос боловсруулах үйлдвэр, “Grass Root” буюу “Бүхнийг эхнээс нь, цогцоор нь” барьж байгуулж, Нефть-химийн аж үйлдвэрийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргаж буй үндэсний хэмжээний бүтээн байгуулалт юм.

Цаасан дээрх төлөвлөгөө ийнхүү газар дээр бууж, БНЭУ-ын Засгийн газрын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр, жилийн 1.5 сая тонны хүчин чадал бүхий Газрын тосны үйлдвэр Дорнын говь нутагт сүндэрлэж байна.

Үйлдвэрийн болон Түүхий тос дамжуулах хоолой бүхий хоёр том бүтээн байгуулалтаас бүрдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн ажлын логик дэс дараалал, инженерчлэлд зарцуулагдах цаг хугацааг тооцоолон, технологийн бус барилга байгууламж, анхдагч технологийн болон дагалдах, туслах, хангамжийн байгууламжууд, Дулааны цахилгаан станц, лицензтэй технологийн байгууламжууд гэсэн дөрвөн хэсэгт хуваан, хэрэгжүүлж буйг инженер М.Төгөлдөр нэг бүрчлэн, тодорхой тайлбарлаж өгсөн. Харин Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр дэх газрын тосны олборлолтын Тосон-Уул талбайгаас Газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх 527 км урттай түүхий эдийг тээвэрлэх газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажлын явц өнөөдрийн байдлаар, 522 км урт хоолойг гагнаж, нийт гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байгаа юм байна. Эл бүтээн байгуулалтад гадаадын 3500 орчим инженер, мэргэжилтнүүд ажиллаж буй. Ажиллах хүчний тоо цаашид нэмэгдэж, Монгол дахь газрын тосны анхны үйлдвэр тэдний хүчээр удахгүй босох нь.

 

Алтанширээт парк таван үйлдвэрээс бүрдэнэ

Бидний дараагийн өртөө Алтанширээт Үйлдвэрлэл, технологийн парк. Аж үйлдвэржилтийн цогц бодлого Монгол орны хэд хэдэн бүсэд эрчимтэй хэрэгжиж буйн нэг нь Алтанширээт Үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт аж. Энд хамгийн сонирхолтой нь паркийн танилцуулга, мэдээллийг сэтгүүлчээс инженерийн мэргэжил рүү хөрвөсөн Алтанширээт үйлдвэрлэл, технологийн парк, Үйлдвэрийн дарга А.Дааганчулуун хийлээ. Мэргэжил нэгт нөхдөдөө гээд элгэмсэж эхэлсэн түүний яриа тун ч ойлгомжтой.

Алтанширээт Үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд жилд 1-1.5 сая тонн төмрийн хүдэр баяжуулах хүчин чадалтай Төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулах үйлдвэр, 1.5 сая тонны Нүүрс угаан баяжуулах үйлдвэр, 2.6 сая тонны Коксын үйлдвэр, 1.0 сая тонны Хорголжингийн үйлдвэр, 500 мянган тонны хүчин чадал бүхий Ширмийн үйлдвэр тус тус баригдана. Үйлдвэрлэл, технологийн паркийг 2000-аад хүн бүтээн босгож байна.

 

   Дорноговийн “брэнд” бодлого

Дорноговь аймаг 70 мянга гаруй хүн амтай. Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр сүүлийн жилүүдэд “нүдээ олсон” ажил болоод байгаа хэд хэдэн аймгуудын нэг нь эднийх юм байна. Ингэхдээ зорилтот бүлгээ гурван хэлбэрээр томьёолж, орон сууцаар хангаж байгаа нь гадна, дотнын төлөөлөгчид, туршлага судлагчдад хамгийн түрүүнд танилцуулдаг “брэнд” бодлого нь болжээ. Дорноговьд суурьшихаар зорин ирсэн залуу гэр бүл, нарийн мэргэжлийн боловсон хүчин, ганц бие залуус энэ хөтөлбөрт хамрагдана. Нарийн мэргэжлийн эмч, англи хэл, математикийн шилдэг багш нарыг орон нутагтаа таван жил тогтвортой ажиллах нөхцөл тавьж, энэ шаардлагыг хангасан тохиолдолд амьдарч буй байрыг шууд өмчлөлд нь шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 21 өрх дээрх нөхцөлөөр байртай болжээ. Залуу гэр бүлийг дэмжих түрээсийн орон сууцны м.кв-ын үнийг 1.9-2.4 сая төгрөгийн хооронд барьж буй нь тэдэнд том боломж нээдэг аж. Тэгвэл орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" төслийг энэ онд эхлүүлж буй. "Single apartment" төсөл нь орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх хүртлээ 1-5 жил зөвхөн хэрэглээний зардлаа төлж, үнэ төлбөргүй амьдрах боломжийг залууст олгох юм. Тус хорооллын байр нь бүрэн тохижилттой, ганц бие хүнд зориулагдсан 18-20 м.кв хэмжээтэй. Өөрөөр хэлбэл өмсөх хувцас, төгссөн сургуулийн дипломтойгоо ирэхэд л хангалттай гэж аймгийн удирдлагууд танилцуулав. Өнөөгийн Дорноговьд хөгжлийнх нь нэрийн хуудас гэмээр үр дүнтэй хэрэгжиж буй орон сууц төслийн шинэхэн хотхонууд нутаг усандаа өнгө чимэг, бусдад түгээх сайн туршлага болсоор.

 

Хиймэл оюун сайн туслагч хэдий ч сэтгүүл зүйн зарчмыг орлохгүй

Хиймэл оюун ухаан, AI технологи хэрэглээ сэтгүүл зүйд хүч түрэн орж байна. Сэтгүүлчийн ажлыг хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, хурд нэмэх гээд олон давуу талтай ч сэтгүүлч шиг газар дээрээс нь мэдэрч сурвалжлах, логикоор сэтгэх зэрэг үйлдлийг хийхгүй. Ер нь хүний оюун ухааны дайтай сэтгэхгүй гэсэн үг. Иймээс хиймэл оюуныг сэтгүүл зүйд хэрхэн хэрэглэхээ мэдэх нь нэн чухал. Энэ агуулга орон нутгийн хэвлэл мэдээллийн VII форумын гол сэдэв байв. Цаг үе, эрэлт хэрэгцээндээ нийцсэн гоё ч сэдэв. Энэ тухай “Сэтгүүл зүй ба хиймэл оюуны хэрэглээ” илтгэлдээ МУБИС-ийн НХУС-ийн багш, доктор Б.Чинзориг тов тодорхой тусгаж, орон нутгийнханд мэдлэг нэмлээ. Тэрээр бас өдөр тутмын мэдээ, постер бэлтгэх, цаг хугацаа хэмнэх зэрэгт AI технологийн аль программ, ямар аргыг хэрэглэх нь оновчтой болохыг ч зөвлөв. Мэдээж, орон нутгийнхан энэ үер хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлагыг дахин хэлэлцлээ. МУБИС-ийн ректор, сэтгүүл зүйн доктор, профессор Ж.Батбаатарын Монгол дахь өнөөгийн сэтгүүл зүйн талаарх мэдээлэл, судалгаа дүгнэлт энэ удаа ч шинэ содон байж, форумын төлөөлөгчид “чих тавин” анхаарсан, халуун ярианы сэдэв болов. Ийм “амттай” хэлэлцүүлэг, санал бодлын огтлолцол орон нутгийн форумд л өрнөдөг гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

 

Цаасан дээр үлдсэн цаг хугацаа

Хэлэх гэсэн санаагаа утга төгс илэрхийлсэн гоё нэртэй үзэсгэлэнг Дорноговийнхон орон нутгийнхандаа бэлдсэн байв. Өнөөдөр хэдийгээр цаасан дээр үлдсэн ч өчигдрийн цаг хугацаагаар аялуулсан энэ үзэсгэлэн тун өвөрмөц, баялаг үзмэртэй. Наян жилийн түүх намтартай “Ялалт” сонины шарласан хуудас, Радио нэвтрүүлгийн яг тэр үеийн дуу хоолой, техник тоглуулагчтайгаа, тухайн цагтаа хөдөөгийн айлуудад ховорхон байдаг телевизор, камер бичлэгтэйгээ, сэтгүүлчийн ажлын багаж хэрэгсэл гээд орон нутаг дахь хэвлэл мэдээллийн хөгжлийг он оноор нь өгүүлэх сонин содон бүхэн энд дэлгэгдсэн байлаа. Энэ бол зочдодоо барьсан гайхамшигтай бэлэг болсон юм. Үүнийг санаачилж, олж цуглуулж дэлгэж харуулсан хүн бүрд талархах сэтгэл ахин дахин төрж байснаа энэ дашрамд илэрхийлье.

Түүнчлэн, “Ялалтын хуудаснаа” шинэ номын бэсрэгхэн нээлт, “Саран хөхөө” театрын уран бүтээлчдийн шилмэл тоглолт, “Дорноговьд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний дээж, Өвөр баясгалант Хамрын хийдийн аялал гээд Орон нутгийн хэвлэл мэдээллийн форумын төлөөлөгчдөд зориулагдсан бүхэн сэтгэлийн чинадад хүрч, бахархаж хуучлах гайхалтай дурсамж нэмснийг энд бас тэмдэглэн үлдээе.

“Говь тал шигээ уужим сэтгэлтэй” хэмээн шүлэг найрагт хэдэнтээ бичсэнчлэн, үүнийг мэдрүүлэх мэт Дорноговьчууд, Дорнын говь нутаг дэлгэр сайхан байна лээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %