Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Амралтын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд байгуулсан 2026-2027 оны Хамтын гэрээнд туссан нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн чиглэлийн шинэ зохицуулалтын талаар Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатаас тодрууллаа.

-2026-2027 онд хэрэгжиж буй Хамтын гэрээнд эмчилгээ, сувилгааны зардлын хөнгөлөлтийг хэрхэн тусгасан бэ?

-2025 оны 12-р сард Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа 2026-2027 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээгээ байгуулсан. Ажлын хэсгийг ажил олгогчийн талаас миний бие ахалж ажилласан. Энэ удаагийн гэрээнд захиргааны санаачилгаар нийгмийн хамгааллын чиглэлээр ахицтай олон заалт орсны нэг нь эмчилгээ, сувилгааны дэмжлэгийн шинэчлэл юм. Өмнөх гэрээгээр ажилтнууд, ахмадууд зуны улиралд сувилалд амарч, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд баримтаа бүрдүүлж өгөөд гарсан зардлынхаа 50 хувийг буцаан авдаг байсан. Гэвч хүн бүр сувилалд тогтмол амарч чаддаггүй, мөн бичиг баримт бүрдүүлэхэд хүндрэлтэй асуудлууд бий. Тиймээс шинэ Хамтын гэрээгээр эмнэлэг, сувилалд амарсан, амраагүйгээс үл хамааран, баримт шаардахгүйгээр, ажилласан жилээс нь хамаарч, ээлжийн амралтын тушаал гармагц, 500 мянгаас 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг жилд нэг удаа олгодог болсон.

-Тухайлбал, ямар шатлалаар..?

-3-аас 7 жил ажилласан хүмүүст 500 мянган төгрөг, 8-12 жил ажилласан бол нэг сая төгрөг, 12-оос дээш жил ажилласан бол 1.5 сая төгрөгийн дэмжлэг олгохоор заасан. Энэ мөнгийг амралтын мөнгө дээр нь нэмж олгож байгаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн тусламж, дэмжлэгийн шинэ журам энэ сарын 26-нд батлагдсан. Энэ хүрээнд ахмад настан болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүмүүст жилд нэг удаа эмчилгээ, сувилгааны зардал нэг сая төгрөг олгохоор болсон. Үүнийг энэ тавдугаар сард багтааж олгохоор журамласан.

-Нийт хэдэн хүн энэ дэмжлэгт хамрагдах вэ?

-Ерөнхий захирлын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн тушаалаар үйлдвэрт бүртгэлтэй 3466 ахмад болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 181 ажилтан тус бүрийн дансанд өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр  нэг сая төгрөг орно. Ингэснээр нийт 3.7 тэрбум төгрөгийг үйлдвэрийн төвлөрсөн сангаас олгож байгаа юм.

 -Орон сууцны дэмжлэгийн журамд өөрчлөлт орсон уу?

-Орсон. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрт тогтвортой ажиллах гэрээг таван жилийн хугацаатай хийсэн ажилтанд 13 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг олгодог байсан. Харин шинэ Хамтын гэрээгээр хоёр ба түүнээс дээш жил ажилласан ажилтан нэг жилийн тогтвортой ажиллах гэрээ байгуулаад 15 сая төгрөгийн дэмжлэг авах боломжтой болсон. Он гарсаар 135 ажилтан орон сууцны дэмжлэгийн 15 сая төгрөгөө аваад байна.

-Хүүхэд асрах чөлөөтэй ажилтнуудад олгодог тэтгэмжийн хэмжээ мөн нэмэгдсэн үү?

-Өмнө нь сар бүр 500 мянган төгрөг олгодог байсан бол одоо нэг сая төгрөг болгож хоёр дахин нэмэгдүүлсэн. Хэрэв ихэр хүүхэдтэй бол хүүхдийн тоогоор нь тооцож олгоно.

-Өөрөөр хэлбэл хоёр ихэр хүүхэдтэй бол хоёр сая төгрөгийн тэтгэмж авна гэсэн үг үү?

-Тиймээ. Энэ заалт амжилттай хэрэгжиж байгаа.

-Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эхэлсэн байна. Үзлэгийн багцад нэлээн өөрчлөлт орсон дуулдсан. Ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдаа, ахмадуудаа, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүмүүсээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулдаг. “Эрдэнэт медикал” эмнэлэг Хавдар судлалын үндэсний төвийн харьяа Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болсон ч үйлдвэрийн ажилчдын үзлэгийг хэвийн үргэлжлүүлж байна. Энэ удаа хоёр талын ажлын хэсэг ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгийг илүү чанартай, өгөөжтэй болгох үүднээс үйлдвэрийн ажлын байрны онцлогт тулгуурлан үзлэгийн багцуудыг шинэчлэн боловсруулсан. Уул уурхайн хүнд үйлдвэрт хэвийн бус нөхцөлийн ажлын байрууд зонхилох хувийг эзэлдэг. Шуугиантай, тоосжилттой, цацраг, химийн бодисын нөлөөлөлтэй, эргономик доргионтой, өндөр хүчдэлийн цахилгаан орны нөлөөлөл дор, температурын хэвийн биш нөхцөлд ажилладаг тул эдгээрт тохирсон зургаан дэд багцыг шинээр бий болгосон. Мөн үндсэн багц дээр өмнө нь байгаагүй хэд хэдэн шинжилгээг нэмсэн. Тухайлбал, хоол боловсруулах эрхтний үрэвсэл өндөр байгаатай холбоотойгоор бүх ажилтнаас амьсгалаар хеликобактерийн шинжилгээ авч эхэлсэн. Эмэгтэй ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтэд анхаарч хөхөнцөр вирусийн шинжилгээг мөн нэмсэн. Үүнээс гадна В, С вирусийн шинжилгээг бүх багцад оруулсан.

-Цаг гаргаж, тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %