УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөн болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийг хуваарийн дагуу олгожээ. Өндөр эрсдэлтэй 16, галын 5 ажлыг гүйцэтгэж, бүтцийн нэгжүүдэд зорилтот хяналт шалгалт хийсэн байна. Ажлын байранд нийт 201 хэмжилт хийснээс зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 16 зөрчил илэрч, амралтын өдрүүд болон шөнийн ээлжид хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Мөн 265 ажилтныг ХАБЭА-н сургалтад хамруулж, Энэрэл төвийн цахилгааны доголдлыг Эрчим хүчний хэлтэс шуурхай засварласан талаар мэдээлэв.

Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр Баяжуулах үйлдвэртэй хамтран арга хэмжээ авч байна. Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран эрүүл мэндийн мэдээллийн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн намрын мод тариалалт, Хангал голын цэвэрлэгээний ажлын бэлтгэлийг хангаж байна.

Дөрөвдүгээр сарын үйлдвэрлэлийн бүх үзүүлэлт биелсэн талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээлэлдээ онцлов.

Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны чиглэлээр Эрдэнэт үйлдвэр, Өвөр Монголын Хөх хотын олон улсын эмнэлэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хүзүү, нурууны мэдрэлийн дарагдал, ясны хугарал болон дурангийн мэс заслын чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай, мэргэшсэн тэргүүлэх эмч нар үзлэгийг зохион байгуулж байгаа бөгөөд нийт ажилчид болон ахмадууд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Мөн томоохон бүтээн байгуулалт, худалдан авалтын ажлыг шуурхай зохион байгуулах, ойрын хугацаанд хэрэгжих арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов. “Эрдэнэт марафон-2026” зэрэг олон нийтийн арга хэмжээнд ажилтнууд идэвхтэй оролцсон бөгөөд цаашид спортын уралдаан, тэмцээнд оролцох ажилтнуудын нөхцөлийг хангаж ажиллахыг чиглэл болголоо.

Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат мэдээлэлдээ, Өнөөдөр төрийн ордонд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Монгол Улсын шилдэг татвар төлөгч” өргөмжлөлийг Ерөнхий сайд Н.Учралаас гардан авч байна. Бид 2025 онд 4.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж улс болон орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлснээр шилдэг татвар төлөгч компаниудын жагсаалтыг тэргүүлж, татвар төлөлтөөрөө нэгдүгээрт эрэмблэгдлээ. Энэ бол бидний хамтын хөдөлмөрийн үр дүн бөгөөд 7000 уурхайчиддаа баярлалаа, гэсэн юм.    

Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээлэлдээ, инженер техникийн ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх, зөвлөх инженер бэлтгэх ажлыг бодлогоор дэмжин ажиллаж байгааг дурдав. Тэрээр үйлдвэрлэлийн төлөвлөгөө, засвар үйлчилгээ, их зогсолтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, бүтээн байгуулалт болон худалдан авалтын ажлыг шуурхай зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %