“Хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт чуулган боллоо

Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны “Амарын нэрэмжит танхим”-д “Хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт чуулган өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулганыг Монголын хуульчдын холбооны Орхон аймаг дахь салбар санаачлан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран дэмжиж ажилласан байна.

Чуулганы нээлтэд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар оролцож, хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар онцлон тэмдэглэн үг хэллээ. Мөн Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс мэндчилгээ дэвшүүлж, энэхүү чуулган нь хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтойг дурдсан юм.

Чуулганд Орхон аймгийн шүүх, прокурор, өмгөөлөгч, нотариат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад байгууллагад ажиллаж буй 138 хуульч оролцож, салбар бүрийн тулгамдсан асуудал, шийдэл, хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүллээ.

Илтгэлүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин, хуульчийн хараат бус байдал, нотариатын цахим системийн хөгжил, прокурорын байгууллагын цахим шинэчлэл, өмгөөлөгчийн нийгмийн оролцоо, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, хуульч бэлтгэх тогтолцоо зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөв.

Чуулганы зохион байгуулагч, Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, Орхон аймаг дахь салбарын зохицуулагч Б.Алтансүх “Хуульчид нь нийгэмд шударга ёсыг тогтоох, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Энэ удаагийн чуулган нь хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо. Мөн тэрбээр Монгол Улсад цахим шилжилт эрчимжиж буй энэ үед хууль зүйн байгууллагууд ч мөн адил дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгааг дурдсан юм. Тухайлбал, төрийн үйлчилгээний e-Mongolia систем нэвтэрснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ илүү хүртээмжтэй, шуурхай болсон бол нотариат, прокурор, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаанд цахим системүүд үе шаттайгаар нэвтэрч эхэлжээ.

Энэ хүрээнд хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ цахим системийг ашиглах боломж нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдал, үйлчилгээний хурд, ил тод байдалд эерэг өөрчлөлт гарч буйг оролцогчид онцолж байв.

Чуулганы төгсгөлд оролцогчид санал солилцож, цаашид хууль зүйн салбарын чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн түвшинд хуульчдын оролцоог бэхжүүлэх, шинэ технологийг үр дүнтэй ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. Мөн шагнал гардуулах ёслол болж, идэвхтэй оролцсон хуульчдыг урамшуулсан юм.

Энэхүү чуулган нь хуульчдын үүрэг, оролцоог тодорхойлох, орон нутгийн хэмжээнд эрх зүйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %