Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

-Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан явууллаа.

-Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийг хуваарийн дагуу олгосон байна. Өндөр эрсдэлтэй 14 ажлыг гүйцэтгэж, бүтцийн нэгжүүдэд зорилтот хяналт шалгалт хийжээ. Мөн 124 ажилтныг ХАБЭА-н сургалтад хамруулсан бөгөөд галын дуудлага бүртгэгдээгүй байна.

-Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, аюултай хог хаягдлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагад шилжүүлэн ажилласан. Мөн химийн бодисын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ажлыг холбогдох яаманд хүргүүлжээ.

-Оны эхний улиралд үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтүүд биелсэн талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээлэлдээ онцлов.

-Ил уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж, хавар, зуны бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн ажлуудын биелэлт 30 гаруй хувьтай байна. Техникийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай хэрэгжиж байгаа талаар мэдээлэв.

-Хүний нөөц, захиргааны чиглэлээр баримт бичгийн шийдвэрлэлт 91.5 хувьтай гарч, өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. Нийт 24 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт хэвийн, шаардлагатай ажлын байрны сонгон шалгаруулалтуудыг нээлттэй зарлажээ.

-Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны хүрээнд “Нэг ажилтан-Нэг ном” аяны хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа. Мөн ажилтнууд улсын хэмжээнд зохион байгуулагдсан мэргэжлийн уралдаанд амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн талаар мэдээллэв.

-Зөвлөгөөний төгсгөлд удирдлагууд үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хэрэгцээтэй бараа материалын ханган нийлүүлэлтэд хяналт тавих, зардлыг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдөх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.         

            

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %