“Erdenet Safety Expo 2026” - Аюулгүй ажиллагааг соёл болгох зорилт дэвшүүлэв

Ажилтан бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлого, шийдэл, шинэ технологийг нэг дор танилцуулсан “Erdenet Safety Expo 2026” үзэсгэлэн, чуулга уулзалт өнөөдөр Соёл, урлагийн цогцолборт боллоо. Жил бүрийн дөрөвдүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэдэг уламжлалын хүрээнд зохион байгуулсан уг үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрүүл мэнд, сургалт, ханган нийлүүлэлтийн байгууллагууд өргөнөөр оролцов.

Нээлтийн үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, “Аюулгүй ажиллагаа бол хэн нэгнээс хамаарах зүйл биш, хүн бүр өөрөөсөө эхлүүлэх ёстой. Аюулгүй ажиллагаа байхгүй бол дараагийн ямар ч үйл ажиллагаа байх боломжгүй” хэмээн онцолсон юм. Тэрбээр, тус үйлдвэрт ажиллаж буй 7000 гаруй ажилтны 70 орчим хувь нь эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөр эрхэлдгийг дурдан, аюулгүй ажиллагааг дүрэм журам бус соёл болгон төлөвшүүлэх шаардлагыг тэмдэглэлээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Мөнхболд, “Манай бодлогын амин сүнс нь удирдлагын манлайллыг бүх шатанд бэхжүүлж, ажилтнуудын оролцоог дадал болгоход оршиж байна” хэмээн илтгэлдээ дурдсан юм. Тэрбээр мөн, энэ удаагийн үзэсгэлэн анх удаа зохион байгуулагдаж буй ч оролцогчдын идэвх өндөр, салбарын хувьд ач холбогдол бүхий арга хэмжээ болж байгааг онцлов. Сүүлийн жилүүдэд хэмнэлтийн нөхцөлөөс шалтгаалан шинэ техник, технологитой танилцах боломж хязгаарлагдаж байсан бол энэхүү экспо нь салбарын байгууллагуудыг нэг дор төвлөрүүлж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтойг хэллээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, сургалт зохион байгуулдаг, хамгаалах хэрэгсэл болон тусгай зориулалтын бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллагуудыг нэг дор цуглуулсан нь байгууллагуудын хувьд бодит хэрэгцээнд нийцсэн шийдэл болж байгааг дурдав. Ингэснээр шинэ технологийг судалж, ирэх оны худалдан авалт, төлөвлөлтөд тусгах боломж бүрдэж байгааг онцолсон юм.

Түүнчлэн, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцож, ХАБ-ын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа нь орон нутгийн хэмжээнд аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг энэ арга хэмжээгээр эхлүүлж, сарын турш урьдчилан сэргийлэх, таниулах ажлыг идэвхтэй өрнүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийллээ.Эрдэнэт үйлдвэр ХАБЭА-н чиглэлээр олон улсын ISO 45001 стандартыг нэвтрүүлж, эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлсэн, 26 журамд суурилсан нэгдсэн менежментийн системийг хэрэгжүүлж буй нь салбартаа жишиг болж байгааг мөн онцлов.

  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг “Энэ бол зөвхөн үзэсгэлэн биш, ажилтан бүрийн амь нас, эрүүл мэндийг эрхэмлэсэн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагааны бодит илрэл” хэмээн үнэлсэн юм. Тэрбээр ажлын байранд сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлэх, стресс, дарамт, “цахим туйлдал”-ыг бууруулах, ХАБЭА-н зардлыг танахгүй байх эрх зүйн орчныг бэхжүүлэх шаардлагыг онцоллоо.

 Түүнчлэн, улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол 9 хувиар өссөн нь анхаарал сулруулахгүй байх дохио болж байгааг дурдсан юм. “Erdenet Safety Expo 2026” нь илтгэл, хэлэлцүүлэг, үзэсгэлэн танилцуулга, шинэ техник, технологийн шийдэл, хамгаалах хэрэгсэл, үйлчилгээ зэргийг багтаасан өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж, оролцогчид өөрсдийн туршлага, инновацыг танилцууллаа. Ийнхүү үйл ажиллагаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх, ажилтнуудын зөв хандлага, дадлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн осол, эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой боллоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %