Чимээн дунд төрсөн онцлог шийдлүүд

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хөл тавимагц тасралтгүй эргэлдэх тээрмүүдийн жигд дуу, тоног төхөөрөмжийн хэмнэлтэй хөдөлгөөн угтана. Энэ их ажлын урсгал дунд нэгэн эгэл боловч чимээгүй, хөдөлмөрч инженер, засварчин ажлаа хийсээр. Түүнийг Чулуунбаатарын Лэгрэв гэдэг. 1988 онд Эрдэнэт хотод төрж өссөн тэрээр багаасаа техникийн сонирхолтой нэгэн байжээ. Ерөнхий боловсролоо дүүргэсний дараа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механик инженер мэргэжлээр төгссөн байна. Инженерийн мэдлэгээ үйлдвэрлэл дээр бататган, МАК ХХК, “Эрдэнэт хивс” ХК зэрэг байгууллагад ажилласны эцэст 2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт тоног төхөөрөмжийн засварчнаар тогтвор суурьшилтай ажиллаж байна. Түүний ажлын байр бол зүгээр нэг засварын талбар биш. Харин үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, зогсолт саатлыг багасгах, зардлыг бууруулах чухал цэг юм.

Хэмнэлт шийдлийг нэгтгэсэн санаачилгууд
 2025 онд Ч.Лэгрэв ажлын байран дээрээ хэд хэдэн бодит үр дүнтэй санаачилга хэрэгжүүлжээ. Тухайлбал, “AMPCO C40” конусан бутлуурын тосолгооны “Saitema Pump” насосыг ОХУ-ын “Г11-25” загварын насосоор орлуулан ашигласан байна. Үзүүлэлтийн хувьд ижил түвшинд ажиллах боломжтой энэ шийдэл нь засвар үйлчилгээ хялбар, ашиглалтын хугацаа урт зэрэг давуу талтайгаас гадна үнийн хувьд асар их зөрүүтэй. Шинэ насос ашигласнаар 11 сая гаруй төгрөгийн хэмнэлт гаргах боломж бүрджээ. Мөн тээрмийн тосолгооны системд үүссэн олон жилийн элэгдлээс шалтгаалсан эрсдэлүүдийг цаг алдалгүй шийдвэрлэсэн нь онцлох ажил байлаа. Тэрээр хөргөлтийн системийг бүрэн шинэчилж, шугам хоолойн зохион байгуулалтыг өөрчилснөөр тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулжээ. Үүнээс гадна МЩЦ-9 тээрмийн титэм арааны тосолгооны системд үүсдэг хийн даралтын асуудлыг шийдвэрлэхийн тулд хий хадгалах нөөц сав шинээр суурилуулав. Ингэснээр тоног төхөөрөмжийн зогсолтоос сэргийлж, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах нөхцөл бүрдсэн байна. Түүний бас нэгэн санаачилга бол тосолгооны системийн усны шугамыг шинэчилж, нөөц шугамтай болгосон явдал юм. Мөн олон жил ашиглагдсан тоног төхөөрөмжүүдийг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан шинэчилж, тосолгооны жигд ажиллагааг хангажээ. Түүнчлэн, тээрмийн гидрийн шланк байнга элэгдэж, цоордог асуудлыг шийдвэрлэж, нерж буюу зэвэрдэггүй ган хоолойгоор сольсноор ашиглалтын хугацааг уртасгаж, осол эрсдэлийг бууруулсан байна.

 

Энгийн нэгэн ажилтны чимээгүй хөдөлмөр
Ч.Лэгрэв зөвхөн өнөөдрөөр хязгаарлагдахгүй, цаашдын ажлын төлөвлөгөөгөө ч тодорхой гаргажээ. 2026 онд ММС-1 тээрмийн титэм арааны тосолгооны системийг илүү боловсронгуй болгож, “BIJUR DELIMON” маркийн системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгаж, эдийн засгийн бодит хэмнэлт авчрах ач холбогдолтой.
Мөн бохирдсон тосыг дахин шүүн ашиглах төхөөрөмж хийж, “OMALA 150 S4 GXV” тосны чанарыг сайжруулах туршилт хийсэн нь амжилттай болж, үр дүн үзүүлж эхэлжээ. Өөрөө нунтаглах хэсгийн тасралтгүй дуу чимээ дунд Ч.Лэгрэвийн хийж буй ажил анзаарагдахгүй өнгөрөх үе бий. Гэвч түүний санаачилсан жижиг мэт өөрчлөлт бүр үйлдвэрийн том системийн найдвартай ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг. Тэр бол зөвхөн засварчин биш. Харин үйлдвэрлэлийн үр ашиг, хэмнэлт, аюулгүй ажиллагааг бодитоор нэмэгдүүлж буй инженер сэтгэлгээтэй ажилтан юм. Ийм л хүмүүсийн чимээгүй хөдөлмөрийн үр дүнд үйлдвэрийн машин механизм тасралтгүй эргэлдэж, улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %