Залуу ажилтны хөгжлийг дэмжих хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагаа эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн энэ оны үйл ажиллагааны нээлт, өнгөрсөн оны нөлөөллийн ажлын шилдгүүдийг шалгаруулах ёслол өнөөдөр Ерөнхий захиргааны II байрны “Оюу” танхимд боллоо. Тус үйл ажиллагаанд уг хөтөлбөрт шалгарсан 100 залуу ажилтан оролцож, өнгөрсөн жилийн үр дүнгээ дүгнэж, цаашдын зорилго, чиглэлээ тодорхойлсон нь онцлог байв.

Энэхүү үйл ажиллагааг нээж, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хэлсэн үгэндээ “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг 6 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 2830 ажилтан буюу үйлдвэрийн нийт ажилтны 40 гаруй хувь хамрагдсан нь хөтөлбөрийн үр өгөөжийг илтгэж байна” хэмээн онцоллоо. Мөн 2025-2026 онд хөтөлбөрийг ахисан түвшинд хэрэгжүүлж, илүү гүнзгий хөгжих боломжийг залууст олгож буйг дурдсан юм.

 

Үүний дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон оролцогчдод хандан үг хэлж, залуу ажилтнуудыг байгууллагын ирээдүйн манлайлагчид хэмээн тодорхойллоо. Тэрбээр, “Та бүхэн бол үйлдвэрийн өнөөдөр төдийгүй маргаашийн хөгжлийг тодорхойлох үнэт нөөц юм. Хүний нөөцийн хөгжил бол байгууллагын хамгийн чухал хөрөнгө оруулалт” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн залуусыг идэвх санаачилгатай оролцож, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн, мэдлэг туршлагаа хамт олонтойгоо хуваалцахыг уриалсан юм.

Энэ үеэр, 2025 онд хэрэгжүүлсэн нөлөөллийн ажлуудын үр дүнг танилцуулж, шилдэг багуудыг шалгаруулан шагнал гардууллаа. Тухайлбал, “Hakuna Matata” баг автобусны маршрутыг цахимжуулах төслөөр тэргүүн байр эзэлж, “Mine-Up” баг цахим мөрийтэй тоглоомоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлаар дэд байр, “Alpha” баг санамсрын бясалгалын нөлөөллийн ажлаар гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.

Шалгарсан багууд өөрсдийн хэрэгжүүлсэн ажлын үр дүн, туршлагаасаа хуваалцаж, оролцогчдод шинэ санаа, урам зориг өглөө. Түүнчлэн, 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, хөтөлбөрийн хоёрдугаар үе шат эхэлж байгааг албан ёсоор зарлалаа. Энэ шатанд илүү өргөн хүрээтэй сургалт, хөгжлийн үйл ажиллагаа, шилдэг төсөл, контентын уралдаануудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус хөтөлбөр нь залуу ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хандлагыг хөгжүүлэх, манлайлах чадамжийг төлөвшүүлэх зорилготой бөгөөд байгууллагын тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй юм.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %