ШИНЭЧЛЭГЧ

Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн товчооны шинэ техник технологийн инженер Эрдэнэбатын Оюунболд Эрдэнэт үйлдвэрт 12 дахь жилдээ ажиллаж байна. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг лицей сургуулиас нь эхлээд дүүргэсэн тэрээр “Онцлох диплом”-той шилдэг төгсөгчдийн нэг. Өөрийн хичээл зүтгэл, мэдлэг чадвараар Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардсан анхны залуу. Оюутан байхдаа Оюутолгой компанийн тэтгэлэг хүртэж, цалинтай суралцаж явсан нь түүний зорилготой зангийн эхний тод мөрүүд.

 Оюутан байхдаа ч Оюутолгой компанийн тэтгэлэгт тэнцсэн, цалинтай оюутан явжээ. Энэ бүхэн түүнийг анхнаасаа хэн байсныг илтгэнэ.

Ашигт малтмал, баяжуулалтын технологийн инженер мэргэжилтэй Э.Оюунболд ажлын гараагаа Баяжуулах үйлдвэрт тээрмийн машинчаар эхэлжээ. Хичээл номоос өөрийг мэдэхгүй “цагаан гартай” явсан түүнд үйлдвэрийн хатуу хүтүү ажил, халуун амьдрал эхэндээ амар байгаагүй гэдэг. Инженер болохын тулд өөрийгөө байнга хөгжүүлэх шаардлагатайг ойлгосон тэрээр англи хэл сурахыг зорьж, сонирхдог бүхнээ англи хэлтэй холбон, бие даан судалж эхэлжээ. Ингэхдээ 150 гаруй ном орчуулж уншсан нь түүний тууштай байдал, өөрийгөө дайчлан хөгжүүлэх чадварыг илтгэнэ. Англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд, синхрон орчуулга хийх хэмжээнд эзэмшсэн нь “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын хуралд Англи–Монгол хэлний синхрон орчуулагчаар ажиллах боломжийг нээсэн. Тэр өнөөдөр Баяжуулах үйлдвэрт хийгдэж буй техник, технологийн бичиг баримтыг монгол хэлнээ хөрвүүлэхээс гадна ажилтнуудад англи хэл зааж сургахад сэтгэл харамгүй тусалж яваа дэлгэр сэтгэлтэй нэгэн.

Э.Оюунболд үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн төсөл хөтөлбөрүүдийг инженерийн нарийн тооцоо, судалгаанд үндэслэн мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж буй энэ цагийн шилдэг инженерүүдийн нэг юм. Тухайлбал, Нунтаглан баяжуулах хэсгийн, 20 жил ажиллаж, ашиглалтын хугацаа дууссан МШЦ - 8 дугаар тээрмийг CITIC-5.5x6.5 маркийн тээрмээр шинэчлэн сольсноор хүдэр боловсруулалтыг жилд 24.7 мянган тонноор нэмэгдүүлэн, 2.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 316 сая төгрөгийн эрчим хүчний хэмнэлт хийх боломжийг бүрдүүлжээ. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн шинэчлэл, залгалтын дараах технологийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, хэвийн горимд зүгшрүүлэх ажлыг төслийн багтай хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр цахилгаан эрчим хүчний суурилагдсан чадал 2.5мВт-аас 1.8 мВт болж буурах, жил бүр хоёр тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломж бүрдсэн төдийгүй зэс авалт 0.1 хувиар өсөх бөгөөд жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн боловсруулах юм. Түүнээс гадна Э.Оюунболд “Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажил”-ын инженер геологийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, нарийвчилсан зураг төсөл боловсруулахад гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж, хяналт тавихад голлох үүрэг гүйцэтгэж байна. Энэ мэт олон баримт дурдаж болно.

“Хэцүү сорилт тулгарахад хариуг, бас эрч хүчийг, илүү их тайтгарлыг хаанаас олдог вэ?” гэсэн асуултад тэр “Номоос...” гэж ганцхан үгээр хариулсан юм. Ном унших, кино үзэх, аниме сонирхох нь түүний “ертөнц”. Өөрөөр сэтгэж, шинийг эрэлхийлдэг нь ч үүнтэй холбоотой биз.

Оюунлаг инженер Э.Оюунболд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үнэ цэнтэй мэргэжилтэн хэдийнээ болжээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %