Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог

-Засвар механикийн заводын 2025 онд бүтээсэн амжилт, ажлын үзүүлэлтийг онцолъё. 47 дахь жилтэйгээ золгож буй үйлдвэрийн төрсөн өдөрт танай хамт олны барих бэлэг юу бол?

-Засвар, механикийн заводын хувьд 2025 он, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелсэн үр өгөөжтэй жил боллоо. Үндсэн үйлдвэрлэл хэвийн, тасралтгүй ажилласан. Харин зарим ханган нийлүүлэлт оройтож, удаашрах тохиолдол байсан ч бид цаг тухайд нь шийдвэрлэж ажилласны үр дүнд сүүлийн саруудад зарим үзүүлэлт дээр нөхөх боломж бүрдүүлж чадлаа. Ингээд бид тэмдэглэлт ойн өдрөө төлөвлөгөө, зорилтоо биелүүлсэн амжилтаар угтаж байна.

-Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах нь танай хамт олны өмнө тавигддаг чухал зорилтын нэг. Тэгвэл энэ зорилт өнөөдөр ямар түвшинд хэрэгжиж байна вэ?

-2009 оноос бид дотооддоо импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг тов тодорхой дэвшүүлэн, хэрэгжүүлж эхэлсэн. Одоо ч энэ чиглэлээр төлөвлөгөөт ажлуудаа хийж байна. Өнгөрсөн оны үйлдвэрийн тайлан балансын үеэр Засвар, механикийн заводод үйлдвэрлэж буй 130 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн бүхэн импорт орлох бүтээгдэхүүн болдог гэдгийг миний бие онцолж байлаа. Үүнийг одоо ч бас дахин хэлье. Учир нь манайхтай ижил төстэй Оюу толгойн үйлдвэр шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаднаас импортоор авч байна. Харин манай үйлдвэрийн хувьд бүхэл бүтэн Засвар, механикийн заводыг дэргэдээ ажиллуулж байгаа учраас бүхий л засвар сэлбэлт, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хийж байгаа нь том давуу тал юм. Түүнчлэн, манайх бусад ижил төстэй үйлдвэр, уул уурхайн салбарт бүтээгдэхүүнээ нийлүүлэх чиглэлээр шинэ шатанд гаргахаар зорьж байна. Саяхан манай инженер, мэргэжилтнүүд Оюу толгой, Эрдэнэс таван толгой зэрэг үйлдвэрт очиж ажиллаад ирсэн. Энэ үеэр манай заводод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг улсын хэмжээнд нэмэгдүүлэх, бусад үйлдвэрүүдэд нийлүүлэх өргөн боломж байгааг олж харлаа. Мэдээж, энд хууль эрх зүйн орчныг өөрчлөн, сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдана.

-Засвар, механикийн заводод Механик цех, Цутгуурын цехийн гээд хэд хэдэн томоохон өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Өнөөдрийн байдлаар, явц хэрхэн үргэлжилж, шинэ өргөтгөлүүд хэзээ ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна вэ?

-Цутгуурын цехийн барилгын ажил бүрэн дуусаж, дотоод тоног төхөөрөмжийн суурилуулалт, угсралт ид хийгдэж байна. Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болсон гэсэн үг. Ирэх онд Цутгуурын цехийн өргөтгөлийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Механик цехийн өргөтгөлийн барилгын ажлын тендер шалгаруулалт зарлагдсан. Барилгын ажлын гүйцэтгэгч шалгарсны дараа ирэх хавар өргөтгөлийг эхлүүлж, 2027 оны сүүлчээр бүрэн дуусган, ашиглалтад хүлээж авахаар төлөвлөөд байна.

-Өргөтгөл шинэчлэлийн үйлдвэрлэл болоод эдийн засагт өгөх үр ашиг юу вэ?

-Цутгуурын цех жилд 6000 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол шинэ өргөтгөлийн үр дүнд 7000 тонн болж өснө. Өөрөөр хэлбэл, Цутгуурын цехэд өмнө нь хийсэн хоёр үе шаттай өргөтгөлөөс гадна эцсийн буюу бүтээгдэхүүнээ цэвэрлэж, хатаах, дулааны боловсруулалт хийж гаргадаг дамжлага дээр үйлдвэрлэл 1000-1500 тонноор нэмэгдэнэ. Энэ хэрээр эдийн засгийн үр өгөөж, бүтээмж дээшлэх юм.

 -Машин үйлдвэрлэлийн цогцолбор төв болгон хөгжүүлэх нь Засвар, механикийн заводын ирээдүй гэж тодорхойлж байгаа. Энэ зорилт ойрын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдаж байна вэ?

-Машин үйлдвэрлэлийн төв гэдэг нь өнөөдрийн манай заводын үйлдвэрлэж байгаа сэлбэг хэрэгсэл, эд анги, тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн, тэдгээрийн засвар үйлчилгээний нэр төрөл, чанар, нийлүүлэлт нэмэгдэж, илүү өргөн хүрээнд хөгжинө гэсэн тодорхойлолт. Зөвхөн уул уурхай, ижил төстэй үйлдвэр төдийгүй хөдөө аж ахуй зэрэг бусад салбарт ч хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, нийлүүлэх зорилготой. Ер нь суурилагдсан хүчин чадал сайтай засварын завод учраас дээрх боломж манайд бүрэн бий. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд манай цех, хамт олон ирэх жилүүдэд хичээн ажиллах болно.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %