Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрийн оролцогчид багаараа асуулт, хариулт, танин мэдэхүйн “Quiz time” тэмцээнд өрсөлдлөө.
Тус хөтөлбөрийн багууд 2025 оны төлөвлөгөөгөөр сар бүр чөлөөт үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаа “Alpha” багийнхан энэхүү тэмцээнийг эерэг уур амьсгал бүрдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрийн баг бүрээс таван гишүүнтэй дэд баг бүрдэж, хөтөлбөрийн тухай болон танин мэдэхүйн бусад чөлөөт сэдвээр асуултад хариулж өрсөлдсөн юм. Таван үе шаттай явагдсан “Quiz time” тэмцээнд “Minerz team”, “P-1 team”, “Neo Leaders team”, “Pushers mind team”, “Young Leaders” баг оролцож, Тэргүүн байрт Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн О.Дөлгөөнтамир ахлагчтай “P-1 team” баг шалгарч, Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Хөдөлмөр зохион байгуулалт, нормчлолын тэргүүлэх мэргэжилтэн Б.Цэрэндулам ахлагчтай “Pushers mind team”, Цахилгаан цехийн инженер Г.Чимэдлхам ахлагчтай “Young Leaders” багууд удааллаа.
2022 онд ахисан түвшинд хэрэгжиж эхэлсэн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т анх манлайлагч 100 залуу хамрагдсан бол 2023 онд 82, 2024 онд 64 ажилтан идэвх оролцоо, өөрийн хөгжлөөрөө шалгарч суралцсан юм. Харин энэ удаа ажлын туршлага, ур чадварын шалгуур үзүүлэлт хангасан 70 залуу шалгарч, хөгжлийн замд ийнхүү хамт алхаж байна.
Манлайлагч залуус “Quiz time”-д өрсөлдлөө
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















