Орос 19 дүгээр сургууль 108 шинэ сурагчаар бүл нэмлээ

Эрдэнэтчүүд Орос сургууль хэмээн нэрлэж заншсан Эрдэнэт үйлдвэрийн харьяа Ерөнхий боловсролын 19-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Тус сургуульд энэ жил 865 хүүхэд суралцахаас 108 нь нэгдүгээр ангид элсэж буй шинэ сурагчид байна. 
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгийн харилцааны бодлогын газрын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон тус сургуулийн удирдлага, багш ажилчид, эцэг эхчүүд, суралцагчид оролцсон юм. Энэ үеэр сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн онцлох үйл явдал, ололт амжилтаас танилцуулж, авьяаслаг суралцагчид урлагийн үзүүлбэрээр бэлэг барьж, өөдөө тэмүүлэхийн бэлгэдэг болгон бөмбөлөг хөөргөж, хонхны дуунаар энэ жилийн эхний хичээл эхлэв. 
Орос 19 дүгээр сургуулийг ирэх хавар 30 гаруй сурагч төгсөх юм. Тус сургуулийн захирал Степанова Светлана Иннокентьевна Эрдэнэтчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд өнгөрсөн хавар 44 суралцагч сургуулиа амжилттай төгссөнөөс 22 төгсөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт тэнцсэнийг бахархалтайгаар онцолсон. Мөн тэрээр, энэ хичээлийн жилд ОХУ-ын Гэгээрлийн яамны гэрээний дагуу зургаан багшаар бүл нэмсэн, үүний гурав нь англи хэлний багш байгаа нь сургалтын чанарт ахиц авчирна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн. Эрдэнэтийн “брэнд” Орос 19 дүгээр сургууль хичээлийн 51 дэх жилээ ийнхүү ёслол төгөлдөр эхлүүллээ.

Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %