“Үйлчилгээний төгөлдөршил” сэдэвт сургалт болов

Аймгийн баяр наадмын босгон дээр Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех ажилтнууддаа “Үйлчилгээний төгөлдөршил” сэдэвт үнэ цэнтэй, сонирхолтой сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 
Нийт 10 цагийн тус сургалт нь үйлдвэрийн өнгө төрх, үйлчилгээний соёлыг бүрдүүлдэг ажилтнуудын ур чадварыг ахиулах, харилцаа хандлагыг шинэ түвшинд хүргэх зорилготой юм. Сургалтыг хуульч, илтгэгч, “Хан голомт” ХХК-ийн Тэргүүн, Монголын илтгэгчдийн холбооны Ерөнхийлөгч, докторант Ц.Азбаяр удирдан явуулсан бөгөөд тэрээр сонирхолтой, хөгжилтэй, оролцоонд суурилсан арга барилаараа үйлчилгээний ажилчдын талархлыг хүлээв.  
Сургалтын хүрээнд эерэг хандлага, үйлчилгээний соёл, стандарт, үйлчилгээний ажилтны харилцааны ур чадвар, биеийн хэлэмж, дүр төрх, үйлчлүүлэгчтэй харилцах соёл, зан төлөв, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг ойлгох зэрэг чухал сэдвүүдээр “номын дуу” сонссон юм. Түүнчлэн, ажил мэргэжлийн онцлогийн дагуу мэндчилгээ, инээмсэглэл, эелдэг үг хэллэг, дууны өнгө, асуулт-хариултын ур чадвар, утсан харилцаа, тэвчээр, хүлээц, төвлөрөл, нүүрний илэрхийлэл, харц, гар хөлийн дохио зангаа, гар барилт, алхаа, зогсолт, суудлын зөв байдал зэрэг нарийн мэдрэмж, чадвар эзэмшүүлэх хичээлүүд ч хөтөлбөрт багтжээ. 
Сургалтын төгсгөлд оролцогчид үйлчилгээний чанар, сэтгэгдэл төрүүлэх урлаг, дэлхийн чиг хандлагын талаар мэдлэгээ гүнзгийрүүлсэн сэтгэгдлээ хуваалцаж, санал дүгнэлтээ илэрхийлсэн юм. 
Энэхүү сургалт нь үйлчилгээг шинэ шатанд гаргах, соёлч харилцааг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо гэж оролцогчид онцолж байна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %