Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хэвийн ажиллалаа. Шинэ долоо хоногийн эхэнд Геологи, хайгуулын экспедицэд ХАБЭА-н 4 дүгээр шатны үзлэг зохион байгуулж, төлөвлөгөөт ажлууд үргэлжилнэ гэж тус хэлтсээс мэдээлэв. Энэ долоо хоногт Үндэсний их баяр наадам эхэлж, бүх нийтээр амрах тул үйлдвэрийн бүс дэх аюулгүй ажиллагаа, бэлэн байдалд онцгой анхаарал хандуулж, сонор сэрэмжийг өндөржүүлэн ажиллахыг ХАБЭА-н хэлтсийн мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий инженер анхаарууллаа. Мөн баярын амралтын өдрүүдээр шуурхай алба, хариуцлагатай жижүүр ээлж хуваарийн дагуу ажиллах хөдөлмөр зохион байгуулалттайгаар ажиллах юм байна. 
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс зохион байгуулж байгаа, цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн үйл явцыг шуурхайлах үүднээс холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, ажлын хэсэгтэй зөвшилцөн, төлөвлөгөө гаргаж ажиллана. Одоогоор эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нийт иргэдийн 82 хувь нь хамрагдаад байна. Түүнчлэн, баяр наадмын амралтын өдрүүдэд хэлтсийн чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллахаар зохион байгуулалт хийж буйг мэдээллээ. 
Энэ жилийн хавар, зуны бэлтгэл ажлын хүрээнд нийт 288 багц ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 90 хувиар хангагдаж байна. Түүнчлэн, 305 ажил, арга хэмжээ бүхий өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг боловсруулж, батлуулахаар бэлэн болоод байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс танилцуулав. Ил уурхайнхан шинэ долоо хоногт хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамын суурийн ажлыг хийнэ. Мөн лхагва гарагт тэсэлгээний ажил хийгдэж, энэ сарын 23-ны өдрийг хүртэл тэсэлгээ хийхгүй байхаар төлөвлөсөн бол Авто тээврийн цехэд хавар, зуны бэлтгэл бүрэн хангагдаж, энэ оны техник шинэчлэлийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын тендер зарлагдаад хэвийн үргэлжилж байгаа аж.
Баяжуулах үйлдвэрт “Их зогсолт”-ын үеэр хийх төлөвлөгөөт бүх ажлууд бүрэн хийгдэж, технологийн жигдрүүлэлт дуусжээ. Нунтаглан баяжуулах хэсгийн 5 дугаар тээрмийг солих шинэ тээрмийн иж бүрдэл нийлүүлэлтийг хүлээж авсан байна. 5 дугаар тээрэм нь 1994 оноос 31 дэх жилдээ тасралтгүй ажилласан бөгөөд шинэ тээрмийн хяналтын угсралтын ажлыг 7 дугаар сар болон 8 дугаар сарын эхэн хүртэл, солих ажлыг 8 дугаар сарын сүүлээр эхлэхээр төлөвлөжээ. Хам баяжуулалтын 3-р секцийн шинэчлэлийн ажлыг өнгөрсөн оны 6 дугаар сард эхлүүлэн, 2025 оны 2 дугаар сард залгаж байсан бол 2-р секцийг оны эхнээс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлүүлж, дууслаа. Ингэснээр Хам баяжуулалтын 2, 3-р секцийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлыг нэг жил гаруй хугацаанд төлөвлөгөөний дагуу хийж, ашиглалтад оруулахад бэлэн болгосныг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээлэлдээ танилцуулав. Энэхүү бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан бүх бүтцийн нэгж, тэдгээрийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж буйгаа дурдаад, хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг мэдээллээ. Уг ажил эхлээд одоогоор нийт 47500 орчим метр куб уулын цул, шороо тээвэрлэн дараагийн дамжлагад бэлдсэн бөгөөд дээрх ажлыг 15-аас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах хүч ээлжийн горимоор гүйцэтгэж байгаа юм байна. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2024 оны үйл ажиллагаагаараа Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулсан төрийн өмчит “ТОП-10” аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж, өргөмжлөл хүртсэн тухай Ерөнхий захирал Г.Ёндон шуурхайн төгсгөлд мэдээлж, энэ амжилт нь Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, уурхайчид, удирдлагуудын хамтын хүч хөдөлмөрийн үр шим гэдгийг онцолсон. Түүнчлэн, оны эхнээс үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж, бүтээн байгуулалтын ажлууд үр дүнтэй хэрэгжиж байгааг дурдлаа. Ойрын үед Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2, 3-р секцийн шинэчлэлийг нээх, албан ёсоор ашиглалтад хүлээн авах, хөрөнгө оруулалтын төсвийн тодотголд санал оруулах, 2025 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны тайлан балансыг хэлэлцэж, үр дүнг тооцох зэрэг ажлууд төлөвлөж байгаа болон үндэсний баяр наадмын өдрүүдэд бүтцийн нэгжийн удирдлагууд өөр өөрсдийн чиглэлээр хяналт тавьж, бэлэн байдлыг сахиж ажиллахыг дахин санууллаа. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %