Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчит “ТОП-10” Аж ахуйн нэгжийн дэд байрт шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулдаг “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг тодруулах үйл ажиллагаа 24 дэх жилдээ боллоо. Энэхүү үйл ажиллагааны үеэр 2024 оны “ТОП-100” Аж ахуйн нэгжийн шалгуур үзүүлэлтээр төрийн өмчит “ТОП-10” компанийг шалгаруулан өргөмжилсөн бөгөөд уг жагсаалтын дэд байрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шалгаран, эрэмбэлэгдлээ. 
Үйлдвэрлэл, эдийн засаг, татвар, борлуулалтын орлого, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх орлогын хувь, ажилтнуудын тоо зэрэг үзүүлэлтээр нь эрэмбэлэн тодруулдаг тус шалгаруулалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны цар хүрээ, ололт амжилт, бүтээмж, үр ашиг нь өндрөөр үнэлэгдэж, жагсаалтын хоёрдугаарт бичигдэх шалгуурыг хангасан байна. 
Өнгөрсөн 2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн төлөвлөгөөг 96.4-103.4% хувиар биелүүлж, 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонн хүдэр боловсруулсан. Түүнчлэн, 568.2 мянган тонн зэсийн баяжмал, 5.5 мянган тонн молибденын баяжмал тус тус үйлдвэрлэн, экспортод гаргасан байна. 
Эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтийн тухайд, нийт 3,973.9 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, төлөвлөгөөг 91.7 тэрбум төгрөгөөр буюу 102.4 хувиар биелүүлсэн бол 
цэвэр ашгийн төлөвлөгөөг 6.8 тэрбум төгрөгөөр буюу 101.2 хувиар тус тус давуулан биелүүлж ажиллалаа. Улс, орон нутгийн төсөвт нийт 1 их наяд 549 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 87.7 хувиар биелүүлж ажилласан үзүүлэлтээрээ 2024 оны “ТОП-10” төрийн өмчит компанийн удаах байрт шалгарсан байна. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %