Хүний нөөцийн “Хөгжлийн хөтөлбөр” сэдэвт сургалт боллоо

Эрдэнэт үйлдвэрт Хүний нөөцийн цогц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ ажлын хүрээнд хоёр дахь шатны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн дунд “Хөгжлийн хөтөлбөр” сэдэвт сургалт өнөөдөр боллоо. Сургалтыг ШУТИС-ийн Менежментийн сургуулийн Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр хариуцсан доктор, профессорууд хамтран зохион байгуулав. Тус үйлдвэрийн Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хүний нөөцийн ахисан түвшний сургалт хөгжлийн хөтөлбөрийг 2025 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, сургалт хөгжлийн төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ахисан түвшний болон идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах Ерөнхий захирлын 299 тоот тушаал гарсан. Уг тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор “Хөгжлийн хөтөлбөр” сургалт явагдаж, Хүний нөөцийн метрикс, аналитик хэмжилтэд ашиглах аргуудыг тайлбарласны зэрэгцээ хүний нөөцийн мэргэжилтнүүд ажлын дадлага туршлагаасаа хуваалцлаа. 


 

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Менежментийн ухааны доктор (Ph.D) О.ОТГОНБАЯР: “Эрдэнэт үйлдвэрт Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, бодлого, үйл ажиллагааны шинэчлэл хийгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ үйл ажиллагааны хамгийн гол хөдөлгөгч хүч, удирдах ажилтнууд нь Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн хамт олон, бүтцийн нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүд байдаг. Үйлдвэрийн хэмжээнд хүний нөөцийн 54 мэргэжилтэн ажилладаг. Эдгээр хүмүүс дунд олон жил ажилласан   ажлын дадлага туршлагатай хүмүүсээс гадна сонгон шалгаруулалтаар ажилд орсон шинэ ажилтнууд байгаа. Сүүлийн жилүүдэд Хүний нөөцийн чиглэлээр баклавр, магистрийн зэрэг хамгаалсан мэргэжлийн хүмүүсээр баг хамт олныг бүрдүүлэх зорилготой ажилласан. Ингэснээр 100 хувь хүний нөөцийн ажилчид Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн менежентийн үйл ажиллагаанд гарч буй шинэлэг арга барилыг эзэмшүүлэх зорилготой сургалт юм. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн үйл ажиллагааг хэрхэн яаж хэмжих, метрикс үзүүлэлтэд хэрхэн дүгнэлт хийх, энэ нь шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлөх үү гэсэн ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор Хөгжлийн хөтөлбөр сургалтыг зохион байгууллаа” хэмээн онцлов.


 

Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны дарга Б.ОДГАРЬД: ”Хөтөлбөрийн хүрээнд олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Бид гадаад болон дотоод нөөц боломжоо ашиглаж ажиллана. Иймээс гадны мэргэжлийн эрдэмтэн багш нараас сургалт авч ур чадвараа нэмэгдүүлэх, өөрсдийнхөө сайн туршилгаас хуваалцаж биесэ хөгжүүлэх зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байна. Цаашид сургалтууд онол, ур чадварын түвшинд танхимаар болон цахим хэлбэрээр явагдана. Энэ хоёр дахь удаагийн сургалтад хүмүүсийн идэвх оролцоо маш сайн байна. 


Хүний нөөц, захиргааны хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Р.БАЯРСАЙХАН: Өнөөдрийн сургалтад Хүний нөөцийн нийт 46 мэргэжилтэн хамрагдлаа. Энэ ахисан түвшний сургалтаар судалгаа, шинжилгээг хэрхэн хийх, үүнд тулгуурлан үр дүнгээ хэрхэн гаргах арга барилыг эзэмших юм. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүд багаар ажиллах, бие биенээ урамшуулах хөтөлбөр багтсан. Хөтөлбөрийн дагуу онолын түвшинд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана. Түүнчлэн бие биенийхээ ажлын байраар явж, сайн туршлагаас нь суралцах боломжийг энэ хөтөлбөр олгож байна” гэв.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %