“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “Барилга, байгууламжийг дахин үнэлэх тухай” тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор төв болон дэд ажлын хэсгүүд байгуулан, хөрөнгийн дахин үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Тус ажлыг нээлттэй тендерт шалгарсан “Тэгшхэм групп үнэлгээ” ХХК гэрээний дагуу энэ оны нэгдүгээр сарын 14-нөөс хөрөнгийн үнэлгээний ажлыг хийсэн бөгөөд үнэлгээний үр дүн, тайланг танилцуулав. Хөрөнгийн үнэлгээний зорилго нь үйлдвэрийн газрын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд бүртгэлтэй барилга, байгууламжид Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журам, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС), Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт (ХҮОУС)-ын дагуу бодит үнэ цэнэ, ашиглалтын хугацааг тогтоох явдал юм. Энэхүү үнэлгээний ажлын үр дүнд барилга, байгууламжийг санхүүгийн тайланд бодит үнээр нь тусгахаас гадна барилга байгууламжийн цахим мэдээллийн санг бүрдүүллээ. Тайлангийн хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг төлөөлөн ажлын хэсгийн ахлагч, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Т.Очирхүү, ажлын хэсгийн гишүүд болон “Тэгшхэм групп үнэлгээ” ХХК-ийн захирал, багийн зөвлөх, мэргэшсэн үнэлгээчин Д.Цэцэгсүрэн, багийн ахлагч, Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй үнэлгээчин И.Гүррагчаа, зөвлөх, барилгын мэргэшсэн инженер, тэргүүлэх зэрэгтэй үнэлгээчин Д.Энхтайван нар оролцож энэхүү ажлын үр дүнгийн талаар санал бодлоо солилцлоо.
Барилга, байгууламжийн дахин үнэлгээний тайланг танилцуулав

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0