Манлайлал, авьяас, чадварын хоёр дахь шатны хөтөлбөрийн нээлт боллоо

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хэрэгжүүлэлтэд хамрагдахаар шалгарсан оролцогчид өчигдөр уулзаж, үйл ажиллагааны нээлтээ хийлээ. 
2022 онд ахисан түвшинд хэрэгжиж эхэлсэн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т анх манлайлагч 100 залуу хамрагдсан бол 2023 онд 82, 2024 онд 64 ажилтан идэвх оролцоо, өөрийн хөгжлөөрөө шалгарч суралцсан юм. Харин энэ удаа ажлын туршлага, ур чадварын шалгуур үзүүлэлт хангасан 70 залуу шалгарч, хөгжлийн гараанд бэлэн болжээ. 
Манлайлал, авьяас, чадварын хоёр дахь шатны хөтөлбөрийн үйл ажиллагааг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр нээж хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэр удирдах ажилтнуудын нөөц бэлтгэх, хөгжлийг түүчээлэх манлайлагч,  авьяас, ур чадвартай түлхүүр ажилтнуудыг бэлтгэх зорилготой “Манлайлал, авьяас, чадварын хөтөлбөр”-ийг гурван жил амжилттай хэрэгжүүллээ. Эрдэнэт үйлдвэрт, “Эрдэнэс Монгол” нэгдэлд, цаашлаад Монголын уул уурхайн салбарт авьяас, ур чадвартай түлхүүр ажилтнуудын нөөц сан бүрдүүлсэн. Одоо хоёр дахь шатны хөтөлбөр маань хоёр жилийн хугацаатай хэрэгжихээр нээлтээ хийж байна. Оролцогчид хөтөлбөрийн хугацаанд олон төрлийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдаж, хөтөлбөр хэрэгжүүлэгч Дэд ажлын хэсгээс төлөвлөн даалгасан нөлөөллийн ажил, удирдахуйн ухааны хэлэлцүүлэг, төслийн менежментийн уралдаан зэрэгт багийн зохион байгуулалтаар оролцож, манлайлал, авьяас чадвараа хөгжүүлэхээс гадна олон жилийн нөхөрлөлийн үүд хаалга нээгддэгийг онцлоод хичээнгүй, шантрахгүй суралцах үйлсэд нь амжилт хүслээ. 
Манлайлал, авьяас, чадварын хоёр дахь шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дэд ажлын хэсгийн ахлагчаар Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ажиллаж байна. Дэд ажлын хэсэг төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө шаргуу ажиллаж, ирээдүйн Эрдэнэт үйлдвэрийг удирдах, Монголын уул уурхайн салбарт манлайлах ажилчдыг бэлтгэх том зорилгоо хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэл төгс байгаагаа илэрхийлсэн юм. 
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн хөгжлийн бодлого тууштай хэрэгжиж, ажилтнуудын манлайлал, авьяас чадварыг дэмжих хөтөлбөр дараагийн шатандаа амжилттай шилжиж байна. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %