Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн цаг үеийн асуудал, төлөвлөгөөт ажлуудад анхаарал хандуулав.

Шинэ Эрдэнэт болон хотын дахин төлөвлөлтийн төлөвлөгөөг боловсруулж байгаатай холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн зүгээс санал тавьсан байна. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд эрдэс баялгийн нөөц нэмэгдүүлэх, шинэ орд илрүүлэх, шинэ Хаягдлын аж ахуй барих гэх зэрэг олон бүтээн байгуулалтууд тусгагдсан учраас хотын төлөвлөлт хийхдээ нарийн нягт зөвшилцөх шаардлагатай гэсэн хүсэлтийг Эрдэнэт хотын Захирагчийн албанд гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор шинэ Эрдэнэтийн төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч “Нью Урбанизм” ХХК-ийн Бүсийн ба хот төлөвлөлтийн мэргэжилтэн З.Туяа “Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцууллаа. Энэхүү ерөнхий төлөвлөгөөг инженерийн дэд бүтэц, байгаль орчин зэрэг чиглэл бүрийг хариуцсан 5-6 компани хамтран боловсруулж байгаа аж.

 Өнгөрсөн долоо хоногт ХАБЭА-н хэлтсээс Ус хангамжийн цехэд хөдөлмөрийн аюулгүй байдлын ээлжит хяналт шалгалт хийсэн бол Авто тээврийн цехэд, хамгаалах хувцас хэрэгслийн ашиглалтад хяналт тавьжээ. Мөн "ХЭМАБ-ын сайн туршлага" сэдэвт аянд тус хэлтсийн Цацрагийн аюулгүй товчоо, ҮЭХ-ны илтгэлүүд шилдгээр шалгарсан байна. ХАБЭА-н ээлжит сургалтад 200 гаруй гаднын байгууллага болон дотоодын ажилтнууд хамрагджээ. Дотоодын цэргийн ангиудад эрүүл ахуйн хэмжилт хийгдсэн байна.

Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийг эрүүл мэндийн хяналтат үзлэг оношилгоонд хамруулах ажил 53 хувьтай үргэлжилж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс мэдээлэлдээ танилцуулав. Аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрөл бүхий компаниудад 5.5 тонн төмөр поошиг, 33.2 тонн хаягдал тос шилжүүлэн өгсөн байна.

Сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт 100.6-137.9 хувьтай байна. Уулын цул гаргалт 106.1 мянган метр куб, хөрс хуулалт 203.1 мянган метр кубээр, хүдэр боловсруулалт 59.5 мянган тонноор тус тус төлөвлөгөөнөөс давж биелжээ. Зэсийн баяжмал ачилт 14 вагонаар илүү бол, молибденын баяжмал 119 контейнер ачсан байна. Энэ долоо хоногт уулын цул гаргалтыг 641.7 мянган метр куб, хөрс хуулалтыг 283 мянган метр куб, хүдэр боловсруулалтыг 810.7 мянган тоннд хүргэхээр тус тус төлөвлөжээ. Төлөвлөгөөт засварын ажлууд хуваарийн дагуу хийгдэж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээллээ.

Хүний нөөц, захиргааны хэлтсээс, Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлэх урт хугацааны төсөл хөтөлбөр, техник технологийн шинэчлэлтэй холбоотойгоор англи хэлний ахисан түвшний сургалтад хамруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, үүнд 18 бүтцийн нэгжийн 63 ажилтан бүртгүүлсэн байна. Эдгээр ажилтнуудын англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг "Talk Talk english" сургалтын төвтэй хамтран авсан бөгөөд энэ долоо хоногт дүн гарсны дараа сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгаа аж. Мөн Засгийн газар, Хойд бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 4 дүгээр сарын 28-нд Булган аймагт болох гэж буйтай холбогдуулан тус аймгийн Засаг даргын хүсэлтээр хуралдааны бэлтгэл ажилд тусламж дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %