УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Удирдах ажилтнуудын даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн Эрдэнэт үйлдвэрт хийгдэж буй шинэ томилгооны мэдээллээр эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Ус хангамжийн цехийн даргаар тус цехийн Ерөнхий инженер Б.Баянбатыг томилов. Б.Баянбат нь 1995-2000 онд ШУТИС-д Сантехникийн инженер, 2008-2010 онд Төрийн захиргаа, удирдлагын академид Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж, бакалавр зэрэгтэй төгссөн. 2000 оноос одоог хүртэл Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехэд слесарь, инженер, хэсгийн дарга, ерөнхий инженерээр ажиллаж буй Монгол Улсын Зөвлөх инженер юм. 
Бүтэц, зохион байгуулалтын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Төсөл хөтөлбөр болон Цахим хөгжлийн асуудал хариуцсан менежерүүд томилогдсоныг танилцууллаа. Төсөл хөтөлбөр хариуцсан менежерээр томилогдсон Цагаан-Эрдэнийн Энхээ нь тус үйлдвэрийн Гадаад худалдаа, экспорт борлуулалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 1999-2003 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2006-2008 онд АНУ-д Калифорнийн Их сургуульд олон улсын худалдааны мэргэжлээр магистр зэрэгтэй, 2019 онд МҮХАҮТ-ын Гадаад худалдааны курст гадаад худалдааны менежер мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 2010 онд Бороо гоулд ХХК-д агуулахын ажилтан, 2010-2012 онд менежер, 2013 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гадаад харилцаа, экспортын хэлтэст мэргэжилтнээр ажилласан байна. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахим хөгжлийн асуудал хариуцсан менежерээр томилогдож буй Цэрэнгийн Сүхбаатар нь хөгжмийн багш, эдийн засагч мэргэжилтэй. 1981-1993 онд Хөгжим бүжгийн консерваторт хөгжмийн багш, хөгжимчин, 1993-1997 онд МУИС-д эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2003, 2004-2007 онд Удирдлагын академид төрийн удирдлагын менежер, 2013-2015 онд АНУ-ын PSU Их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. 2000-2007 онд Багануур дүүргийн ЗДТГ-ын дарга, 2007-2010 од Түлш, эрчим хүчний яамны мэргэжилтэн, 2010-2012 онд Эрчим хүчний агентлагт ахлах мэргэжилтэн, 2012-2015 онд Эрчим хүчний хөгжлийн төвд Тамгын хэлтсийн дарга, 2015-2016 онд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга, 2018-2020 онд Оюу толгой ХХК-д ТУЗ-ын гишүүнээр тус тус ажиллажээ. 
Эрдэнэт үйлдвэрт томилогдож буй менежерүүдийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 2 дугаар сарын 4-ний 356 тоот, ТӨБЗГ-ын 2024 оны А/20-76 тоот, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 01/1319 тоот шийдвэрүүдийг тус тус үндэслэн томилж буйг шуурхай зөвлөгөөн дээр танилцууллаа. 
Сар шинийн баяр болон бусад баяр, амралтын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэвийн ажилласан байна. Энэ хугацаанд гэмт хэргийн зөрчил гараагүй гэж ХАБЭА-н хэлтсээс мэдээлсэн бол Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс дээрх өдрүүдэд хийсэн ажлаа танилцууллаа. Тухайлбал, “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтийн тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд тавьж, хэлэлцүүлсэн байна. Мөн “Аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах” тусгай зөвшөөрөлтэй компаниудад 40 тонн хаягдал тос, 80 ширхэг төмөр торх, 4 тонн хаягдал шуудай зэргийг шилжүүлэн өгсөн байна. 2025 онд Байгаль орчны чиглэлээр хийх ажлын менежментийн төлөвлөгөөг боловсруулан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд танилцуулан, батлуулсан байна. 
Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс оны эхнээс үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж буйг мэдээлэлдээ онцлов. Хоёрдугаар сард уулын цул гаргалт 101.3 хувь, хөрс хуулалт 100.1 хувь, хүдэр олборлолт 102.5 хувь, исэлдсэн хүдэр олборлолт 125.3 хувь, өрөмдлөг 106 хувиар тус тус биелсэн байна. Энэ сард 2 сая 928 мянган тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх зэс, молибдены агуулгын төлөвлөгөө давж биелжээ. Нийт 42991.5 тонн зэсийн баяжмал 459.2 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэж, экспортод гаргаснаар төлөвлөснөөс 2600 тонн зэсийн баяжмал, 36 тонн молибдены баяжмал тус тус илүү үйлдвэрлэсэн үзүүлэлттэй байна. 3 дугаар сарын эхний 9 хоногийн байдлаар, уулын цул гаргалт 81.5 мянган метр куб, хөрс хуулалт 36 мянган метр куб, хүдэр олборлолт 115 мянган тонн, боловсруулалт 3.4 мянган тонноор тус тус төлөвлөгөөнөөс илүү гүйцэтгэлтэй байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээллээ. 
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд цаг үеийн болоод төлөвлөгөөт ажлуудын явц гүйцэтгэл, хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг удирдлагуудын зүгээс онцлон, үүрэг чиглэл болгов. Тухайлбал, ХАБЭА-н хэлтэст үйлдвэрлэлийн цехүүдэд тавих хяналт шалгалтаа нягтруулж ажиллахыг даалгасан бол энэ оны “Их зогсолт”-д төлөвлөгөөний дагуу цаг алдалгүй бэлтгэл хангаж ажиллах чиглэл өглөө. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %