“Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг болов

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын “Сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах” сарын аяны хүрээнд “Бүх хайраа гэр бүлдээ” сэдэвт өдөрлөг өнөөдөр боллоо. Үйлдвэрийн газрын “Оюу” танхимд болсон тус өдөрлөгт бүтцийн нэгжийн ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.  
Өдөрлөгийг нээж, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын дунд 2023 оноос сэтгэл зүйн байдлын судалгаа хийсэн. Энэ судалгаанаас үзвэл, 10 ажилтны нэг нь сэтгэл зүйн ямар нэгэн дарамттай байгааг харж болно. Нийгмээс болон ажлын байранд үүсэж буй стресс гэр бүлд нөлөөлдөг. Гэр бүлийн амар тайван бус байдал ч эргээд ажилтны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, ажлын бүтээмж, цаашлаад аюулгүй ажиллагаанд ч муугаар нөлөөлөх талтай. Иймээс Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулж, сарын аян өрнүүлэн, олон ажил зохион байгуулж буй. Өнөөдрийн өдөрлөгөөр мэргэжлийн хүмүүс сургалт мэдээлэл хийж байна. Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд Сэтгэл заслын танхим бий болгож, сэтгэл зүйч, сэтгэл засалчтай хамтран бүлгийн болон ганцаарчилсан уулзалт, ярилцлага хийх боломжтой болсон. Ажилтан бүр өөрсдийн сэтгэл зүйн асуудлаа тандаж мэддэг, мэргэжлийн хүмүүст хандаж, зөвлөгөө авдаг болох нь энэхүү хөтөлбөрийн зорилго юм” гэж онцлов. 
Эрдэнэт үйлдвэрийн сэтгэл зүйн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулахтай холбогдуулан, сэтгэл зүйн эрүүл мэндийн баг 1109 хүнийг оролцуулан сэтгэл зүйн эрүүл мэндийн суурь судалгаа хийжээ. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сэтгэл судлаач багш Х.Уламбаяр дээрх судалгааны үр дүнг танилцуулсан. 
Түүнчлэн, Гэр бүл судлаач Ж.Баясгалан “Яг өнөөдрөөс гэр бүлдээ”, “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал, үр дүнтэй цаг” сэдвээр, Сэтгэцийн эмч, донтох эмгэг судлаач, сэтгэл заслын ахлах зэргийн эмч Ц.Батаа “Өв тэгш бус гэр бүл, зөрүү тавилан”, “Гэр бүл дэх бэлгийн харилцаа” сэдвээр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны тэнхимийн мэргэжилтэн Д.Оюу-Эрдэнэ “Гэр бүлийн санхүү төлөвлөлт” сэдвээр илтгэл толилууллаа. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %