Эдийн засгийн хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сан, Монголын Залуу эрдэмтдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 9-нд Улаанбаатар хотод болсон. Эрдэм шинжилгээний хурлын Эдийн засаг, менежментийн салбар хуралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Судалгаа, цахим системийн албаны дарга, Менежментийн ухааны доктор Л.Энхтүвшин, Ус хангамжийн цехийн Ерөнхий инженер, Монгол Улсын зөвлөх инженер Б.Баянмөнх, Цэвэр ус хангамжийн хэсгийн дарга П.Гансүх, Мандах их сургуулийн багш, докторант Т.Лхамдулам нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус өргөх станцын шахуургын ажиллах цагийг оновчилж, эрчим хүч хэмнэх нь” сэдвээр хамтарсан илтгэл хэлэлцүүлж, гутгаар байр эзлэн, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн нэрэмжит грант хүртэх эрхийн батламж гардлаа.
Ус өргөх 1, 2, 3, 4-р станцуудын шахуургын ажиллах цагийг оновчилж, усны хэрэглээ, цаг агаар, техникийн нөхцөлөөс хамааруулан математик загвар боловсруулсан байна. Оновчлолын бодлогын шийдээр гаргасан тооцоог 2019 оны цахилгаан эрчим хүчний зардалтай харьцуулахад 1,96 тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ. Энэ нь цэвэр ус олборлох цахилгаан эрчим хүчний нийт зардлын 14 хувьтай тэнцэх аж. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээр 2020-2022 онд гурван тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Дашрамд дурдахад “Хүрэлтогоот-2024” эрдэм шинжилгээний хурлын долоон салбар хуралдаанд 84 илтгэл хэлэлцүүлжээ.
Эрдэнэт үйлдвэрийн судлаач, инженерүүд Ус өргөх шахуургын ажиллах цагийг оновчилж, гурван тэрбум төгрөг хэмнэжээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0