Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан, Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит, Монгол Улсын Заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх, улс, аймгийн алдар цолтой 96 бөхийн барилдаан Хангарьди паласт өчигдөр боллоо. Монгол Улсын Заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх 13 дахь удаагийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харъяат, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Их шөвөгт Архангай аймгийн Хайрхан сумын харъяат, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ шалгарч үзэгч олноо баясгав. Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Улсын заан Д.Долгорсүрэн, Ч.Гочоосүрэн, З.Дүвчин, Д.Амгаа, Д.Цэнд-Аюуш, Д.Лхагвасүрэн нарын ахмад бөхчүүд урилгаар оролцло
Монгол Улсын Гавьяат тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл түрүүллээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0