Эрдэнэт үйлдвэрийн 44 дүгээр спартакиад 14 төрлөөр 10 хоног амжилттай үргэлжилж, шилдгүүд шагналаа гардлаа. Спартакиадын хаалтын үйл ажиллагааны үеэр волейбол болон сагсан бөмбөгийн эрэгтэй багийн аваргын алтан медалийн төлөөх финалын гал гарсан тоглолтууд болсноороо үзүүштэй байлаа. Засвар, механикийн завод, Дулааны цахилгаан станцын багууд хүч тэнцүү өрсөлдөж, нэмэлт цагт Дулааны цахилгаан станцын баг хожлыг авсан юм.
Ингээд волейболын эрэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медалийг Дулааны цахилгаан станцын баг тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг Засвар, механикийн завод, хүрэл медалийг Баяжуулах үйлдвэрийн баг тамирчид хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Баяжуулагч бүсгүйчүүд аваргалж, Гэрээт Дотоодын цэрэг 816-р анги, Гэрээт цагдаагийн хэлтэс, Орос 12-р цэцэрлэгийн хамтарсан багийн тамирчид мөнгөн медаль, Засвар, механикийн заводын эмэгтэйчүүд хүрэл медаль зүүлээ.
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн финалын тоглолтод Дулааны цахилгаан станцын баг тамирчид ялалт байгуулж, аваргын алтан медаль хүртсэн бол Ерөнхий захиргааны сагсчид мөнгөн медаль, Чанарын хяналтын хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан баг хүрэл медаль хүртэв. Харин эмэгтэйчүүдээс Баяжуулагчид аваргалж, Чанарын хяналтын хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан баг мөнгөн медаль хүртэж, Аж ахуй, үйлчилгээний цех, Цахилгаан цехийн хамтарсан баг хүрэл медалийн эзэд боллоо.
Уурхайчдын 44-р спартакиадын нэгдсэн дүн гарахад 39 оноогоор М.Отгон даргатай Баяжуулах үйлдвэрийн баг тамирчид аваргаар шалгарч, шилжин явах цом, 5 сая төгрөгийн шагнал хүртлээ. Дэд байрын шагналыг 78 оноогоор Б.Баасансүрэн даргатай Засвар, механикийн заводын баг тамирчид хүртэж, 4 сая төгрөг, гутгаар байрыг 93 оноогоор Б.Туяа даргатай Аж ахуй, үйлчилгээний цех, Г.Цогт-Очир даргатай Цахилгаан цехийн хамтарсан баг эзэлж 3 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм. Харин дөрөвдүгээр байрт 101 оноогоор Д.Нямдорж даргатай Ил уурхай, Степанова С.И. захиралтай Орос 19-р сургуулийн хамтарсан баг шалгарч, 2 сая төгрөг хүртсэн бол тавдугаар байрт 107 оноогоор Г.Мөнх-Эрдэнэ даргатай Дулааны цахилгаан станцын баг тамирчид “айрагдаж”, 1 сая төгрөгийн шагнал гардлаа.
Эрдэнэт үйлдвэрийн энэ удаагийн спартакиадад 18 багийн 1400 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур ухаанаа уралдуулан өрсөлдсөн юм.
Эрдэнэт үйлдвэрийн 44 дүгээр спартакиадын аваргаар Баяжуулах үйлдвэрийн баг тамирчид шалгарч, шилжин явах цом гардлаа

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

1

0

0

0

0