Шинэ экскаватор угсарч байна

Ил уурхайн 2024 оны техник шинэчлэлийн хүрээнд ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөдөлгүүртэй, “Liebherr R9350E” маркийн экскаватор нийлүүлэгдсэнийг “Моннис сервис саппорт” ХХК-ийн мэргэжилтнүүд Уулын тоног төхөөрөмжийн засварын талбайд угсарч байна.
 Энэхүү экскаваторын ажлын жин нь 310 тонн, хөдөлгүүрийн хүчин чадал нь 1200 кВт, шанаганы багтаамж нь 18м3, -40 хэм хүртэл хүйтэнд ажиллах боломжтой техник юм. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн энэ оны уулын цул олборлолтын төлөвлөгөө хоцрогдолтой яваа бөгөөд “Liebherr R9350E” маркийн энэ экскаватор удахгүй ажилд гарснаар сард 250-300 мянган м3 уулын цул ачиж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний хоцрогдлыг бууруулах боломж бүрдэнэ, гэж Ил уурхайн Үйлдвэр техникийн товчооны дарга Д.Бат-Эрдэнэ ярилаа.   
Нийлүүлэгч компани экскаваторын угсралт, тохируулгын ажлыг бүрэн хариуцаж, 10-р сарын 23-ны өдрөөс 20 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх сарын 15-ны өдөр хоёр дахь экскаватор угсралтын талбайд буух бөгөөд шинэ техникүүд ажилд гарснаар уулын ажлын  төлөвлөгөө биелэх, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагаа хангагдах нөхцөл бүрдэх юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %