Удирдлагуудын шуурхай зөвлөгөөний тойм

Ил уурхайнхан уулын цул гаргалтын төлөвлөгөөг биелүүлэх, хоцрогдлыг арилгах зорилгоор 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу нийлүүлэгдээд буй 18 метр куб шанага бүхий “Liebherr 9350” маркийн экскаваторыг шуурхай горимд угсарч, ирэх долоо хоногт ажилд гаргахаар ажиллаж байна. Мөн дараагийн ээлжийн экскаваторыг ирэх сарын дундуур хүлээн авч, 12 сарын 1-нд ашиглалтад оруулах юм байна. Ингэснээр хоцрогдолтой байгаа уулын цул гаргалтын үзүүлэлтийг ахиулах боломжтой бүрдэнэ гэж цехийн удирдлага мэдээллээ. 
Баяжуулах үйлдвэр үйлдвэрлэлийн эрчимжүүлсэн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр энэ сарын үндсэн үзүүлэлтүүд биелсэн дүнтэй байна. Түүнчлэн, өнгөрсөн саруудад хоцрогдолтой байсан зарим үзүүлэлтийн хоцрогдлыг арилгахаар зорьж, намар өвлийн бэлтгэлийг 98 хувиар ханган ажиллаж буй аж. 
Өнөөдрийн байдлаар, ДЦС-ынхан дөрвөн машины горимтой ажиллаж байгаа бөгөөд 68 мянган тонн буюу хоёр сарын нүүрсний нөөцтэй байна. Чанарын хувьд дунд зэргийн үзүүлэлтэй гэдгийг цехийн Ерөнхий инженер мэдээлэлдээ онцлов. 
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2024 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг 94-96 хувьтай үргэлжилж байна. Энэ нь оны эхнээс хугацаа алдалгүй үзлэг, оношилгоог эхлүүлж, зохион байгуулсантай холбоотой аж. Үлдсэн ажилтнуудыг 12 сарын 1-ний дотор эрүүл мэндийн үзлэгт хамруулж дуусгаснаар ирэх оны урьдчилан сэргийлэх үзлэгийн бэлтгэл хангах ажил эхлэх юм. Түүнчлэн, цех нэгжүүдээс ирүүлсэн багцын сонголт, ажилтнуудын санал хүсэлтийг нэгтгэн эцэслэж, ямар нэг өөрчлөлтгүйгээр ирэх оны үзлэг шинжилгээнд хамруулна гэдгийг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газраас анхааруулав. Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилтан, албан хаагчдыг шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлож, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буйг мэдээлж, бүтцийн нэгжүүд ажилтнуудын төлөөллөө оролцуулах талаар саналаа ирүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. 
Үйлдвэрийн ажилтнуудыг томуугийн вакцинд хамруулах ажил энэ сарын 29-ний өдрөөс “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Ерөнхий захиргааны 1, 2 дугаар байр зэрэг гурван цэгт эхлэх юм байна. Томуугийн вакцинжуулалтад 800 орчим ажилтан хамрагдахаар санал өгч, бүртгүүлжээ. 
Удирдлагуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, 2024 онд хийгдэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа цаг хугацаанд нь хийж дуусгахыг холбогдох бүтцийн нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэрийн ажилчдын автобус хуваарьт цагаас хоцрох, саатах тохиолдол гарсныг дахин давтахгүй байх, нарийн зохицуулалт хийж ажиллах чиглэлийг холбогдох хэлтэс нэгжид өгөв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


МЭДЭГДЭЛ
  • 27/06/2025

Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-ын бэлтгэлээ бүрэн хангасан
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %