Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан технологийн тээврийн чиглэлд шинэ зам байгуулан зорчих хөдөлгөөнийг нээлээ.
Баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн ажил эрчимжсэн энэ үед шинэ замын асуудал хөндөгдсөн. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 523 тоот тушаалын дагуу шинэ замын ажил наймдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн юм.
Нийт 619 м урт, 26 м зорчих хөдөлгөөний өргөнтэй замыг есөн нэгж техникээр 30-аад хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг бүтэн сарын хугацаанд гүйцэтгэжээ. Энэ хүрээнд 44200 м3 уулын ажил хийгдсэн, гэж Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн ахлах мастер Б.Барсбаатар мэдээллээ.
Шинэ замын зорчих хөдөлгөөнийг нээлээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0