Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан, Эрдэнэт үйлдвэрт залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмадуудынхаа дунд багийн аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулав.
Уг тэмцээнд нийт 24 шатарчин оролцож, оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдлөө. Багийн аварга шалгаруулах шатрын тэмцээний тэргүүн байрт Баяжуулах үйлдвэрийн тамирчид онооны нийлбэр дүнгээр шалгарлаа. Дэд, гутгаар байрыг Ерөнхий захиргаа, Геологи, хайгуулын экспедицийн баг, тамирчид эзлэв.
Ширээний шилдэг тоглогчоор Спортын мастер Б.Оюунболд /Баяжуулах үйлдвэр/, Л.Ганхуяг /Ерөнхий захиргаа/, Ш.Төрбат /Үйлдвэрийн ахмад/, Б.Алтанцэцэг /Баяжуулах үйлдвэр/ нар тус тус шалгарчээ. “Уран нүүдэл” шатрын клубт зохион байгуулсан энэхүү тэмцээнд шатрын спортын мастер тав, дэд мастер нэг тамирчин оролцлоо.
Баяжуулах үйлдвэрийн шатарчид тэргүүн байр эзлэв
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0