Хөдөлмөрийн баатруудын алтан соёмбо гялалзсан бэсрэг наадам

Билгийн тооллын намрын дунд сарын шинийн 26-ны өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан мэргэн, Зууны манлай харваач Шагжсүрэнгийн Даваахүүгийн “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар”-ын цолны мялаалга Бэсрэг наадам Цалуугийн булагт (Оросын) боллоо. Бэсрэг наадамд Эрийн гурван наадмын гурван ноён оргил цолтон оролцож, нэгэн шинэ түүх бүтээв. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Үндэсний бөхийн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, Монгол Улсын 20-р зууны манлай уяач, Хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүү, түүний амьдиа энэхүү бэсрэг наадмын эзэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай харваач Шагжсүрэнгийн Даваахүү нар байлаа. Энэхүү эрхэм зочдоос гадна Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Д.Бямбаа,Б.Батбаяр, Х.Бадамсүрэн нарын алтан соёмбын эзэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны бодлогын газрын газрын дарга Ц.Бат-Энх болон бүтцийн нэгжийн удирдлагууд, уурхайчдын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай харваач Ш.ДАВААХҮҮ наадмыг нээж хэлсэн үгэндээ: ” Энэ наадамд намайг хүндэтгэж ирсэн зочид, найз нөхөд, ахан дүүс, үйлдвэрийн хамт олондоо юун түрүүнд баярласан талархснаа илэрхийлье. Одоогоос 31 жилийн тэртээ Ш.Отгонбилэг ахынхаа хүсэлтийг хүлээн авч, энэ сайхан хангайд ажиллаж амьдарч Монголчуудын эртний уламжлалт, олон зуун жилийн түүхт өв соёл болох үндэсний сурын харвааг хөгжүүлэхээр ирснээ тодхон санаж байна. Энэ цаг үеэс хоёргүй сэтгэлээр өөрийнхөө мэдэх чадах бүхнээ шавь нартаа зааж, сургаж ирсний хүчинд энэ сайхан алдар хүндийг хүртлээ. Эргээд харахад олон сайхан шавь нар төрүүлж, өндөр амжилтууд гаргасан байна. Энэ бүхнээрээ их бахархаж явна. Тэгэхээр аливаа хувь хүний ард маш их олон хүний хүч хөдөлмөр, хамт олны туслаж дэмжлэг, хайр халамж байдаг. Миний гаргасан амжилт бол өнөөдрийн наадамд оролцож байгаа бүх хүмүүсийн дэмжлэг гэдгийг хэлмээр байна” хэмээн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа гэрэлт дурсамжийг алтан хуудсыг сөхөн ярилаа. Түүнчлэн Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны бодлогын газрын газрын дарга Ц.Бат-Энхийн удирдлагад үйл ажиллагаа явуулдаг,нийгмийн цехүүд Хөдөлмөрийн баатрынхаа цолны мялаалга наадамд онцгой ач холбогдол өгч оролцлоо. Үзэглэвээс Б.Туяа даргатай Аж ахуй, үйлчилгээний цeх, И.Жаргалсайхан даргатай Сэлэнгэ амралт аялал жуулчлалын газрын хамт олон,тусгайлан барьсан угалзан хээтэй монгол гэрт зочдыг намрын чимчигнэсэн айраг,таван цулын шөл,идээ зоогоор дайлж байв. Бөхөө дээдэлдэг монголчууд "Өндөр" аварга Г.Өсөхбаяртай дурсгалын зураг татуулж, луун хээтэй хантаазаар гангарсан, зууны манлай уяач Д.Даваахүү наадмын талбайг чимэглэж, МУСГЗ спортын нэрт сэтгүүлч Л.Цагаандалай үндэсний сурын цэц мэргэн харваачдын амжилтаар бахархсан, зочдын гялбаатайгаар Хөдөлмөрийн баатрын баяр цэнгүүн цааш өрнөв. Тэрбээр: “Ш.Даваахүү тэргүүтэй Эрдэнэтийн харваачид их шинэчлэлт хийсэн. Эвэр эрхийвчийг сурын харваанд нэвтрүүлсэн. Одоо бүх харваачид эвэр эрхийвчтэй болсон байх жишээтэй.Эрдэнэтийн мэргэчүүдийн сурах арга барилаар манай улсын харваачид хичээллэж, оноо өндөр авах болсон. Тэгвэл өнөөдөр монгол сурын харвааны зурхайд нэгэн шинэ хэлбэрийн харвааны шанг татлаа.  Энэ нь “Онч харваа” буюу хасагдах журмаар явагдсан харваа юм” хэмээн тодотгов. Шагжсүрэнгийн Даваахүү мэргэний ангийнхныг МУГБ Лүмбэнгийн Лүгээбаатар түүчээлэн шавийнхаа ахан дүүс, зочид,найз нөхөдтэй нь халуун дотно мэндчилж явах үeэр будран хаялах цасан ширхэг улсын оройг танан өнгөөр солонгоруулж намар оройн шинжийг илтгэнэ. Гадаа жихүүн хүйтэн ч тэнд хуран цугласан хүмүүсийн халуун дулаан сэтгэлийг нүүрнийх нь баясал,бэлэг дэмбэрэлт eрөөл үгсээс харж болохоор... Бэсрэг наадамд зодоглосон хүчит бөхийн барилдаанд Улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж,өргөмжлөл, алтан медаль, 3 сая төгрөг хүртэв. Үзүүрлэсэн аймгийн арслан Н.Намнансүрэн өргөмжлөл, мөнгөн медаль, нэг сая 500 мянган төгрөг гардлаа. Их шөвөгт үлдсэн Улсын начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн заан Ж.Жавхлан нар өргөмжлөл, хүрэл медаль тус бүр нэг сая төгрөг “халааслав”. Соёолон насны морьдын уралдаанд Орхон аймгийн Жаргалант сумын уяач В.Мөнх-Эрдэнийн хүрэн халзан түрүүлж, Баян-Өндөр сумын уяач Л.Батсайханы хүрэн аман хүзүүдэж, М.Гантулгын хүрэн гурвалж, уяач Б.Нямбаатарын хул дөрөвт давхиж, Ж.Батсуурийн саарал айргийн тав хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгав. Хурдан дааганы уралдаанд Төв аймгийн Заамар сумын уяач Б.Ганбүргэдийн зээрд түрүүлж, Булган аймгийн Бугат сумын уяач Ж.Батсуурийн хүрэн аман хүзүүнд хурдалж, уяач н.Отгонбямба, Х.Манлайбаатар нарын хул, хээр даага гурав, дөрвөөр давхиж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Т.Зоригтбаатарын халтар айрагдаж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Тус наадмын эрэгтэйчүүдийн сурын харваанд Баяжуулах үйлдвэрийн ажилтан, Монгол Улсын даяар дуурсагдах мэргэн Л.Отгонбаяр түрүүлж, дэд байрт УБ хотын Баянгол дүүргийн “Тэнгэрийн сум”клубийн тамирчин, аймгийн тод харваач Б.Ганзориг шалгарч, аймгийн мэргэн, спортын мастер Ц.Батдорж гутгаар байр эзлэв. Монгол Улсын даяар дуурсагдах мэргэн Л.ОТГОНБАЯР: “Хөдөлмөрийн баатар багшийнхаа мялаалга баяр наадамд түрүүлсэндээ маш их баяртай байна. “Багш маань сайхан гэнэтийн бэлэг барилаа” гэж шагнал гардуулахдаа надад хандаж хэллээ. Миний тухайд сэтгэл их өндөр байна. Түрүүлнэ гэж бодож ирсэн. Санасандаа хүрлээ. Энэ удаагийн тэмцээний онцлог нь “Онч мэргэн” гэсэн арга техникээр явагдлаа. Өөрөөр хэлбэл бидний тэмцээн явагддаг хасаанаас маш нарийн 12,6, 3, 2, 1 гэсэн хасаануудад харваж, товхолж түрүүллээ” хэмээн сэтгэлийнхээ үгийг дайв. Эмэгтэйчүүдийн сурын харваанд аймгийн мэргэн С.Алимаа түрүүлж, “Онч мэргэн” харваачаар тодров. Дэд байрыг  “Дайчин ван” сурын холбооны харваач, спортын дэд мастер М.Мөнхзул эзэлсэн бол гутгаар байрт Аймгийн гарамгай мэргэн, “Модун” клубийн харваач, Д.Оюунцэцэг шалгарав. Өсвөрийн сурын харвааны хөвгүүдийн тэмцээнд Баян-Өндөр цогцолбор сургуулийн 6а- ангийн сурагч Э.Балжинням түрүүлж, тус сургуулийн 10е- ангийн сурагч Д.Уламбадрах дэд байрт шалгарч, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 11-р ангийн сурагч А.Жавхлантөгөлдөр гутгаар байр эзлэв. Сурын харвааны охидын төрөлд Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч З.Ариунцэцэг тэргүүн байрт шалгарч, тус сургуулийн 9-р ангийн сурагч Ч.Сэвжидтуул, 7г-ангийн сурагч Э.Энххүслэн нар удаах байруудыг эзлэв. Ийнхүү Монгол Улсын долоон Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо гялалзсан бэсрэг наадам амжилттай явагдаж өндөрлөлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.АЛТАНХУЯГ: Нарийвчилсан хайгуул нь ордын нөөц тогтоохоос гадна ашиглалтад бэлтгэхэд чухал үүрэгтэй
Д.Баярбат: Ажилтнуудаа амины орон сууцтай болохыг дэмжиж, банкнуудтай хамтран ажиллана
Б.ОДГАРЬД: Хүрсэн түвшингээ бататгах, ахиулах маш хариуцлагатай үйл ажиллагаа явагдаж байна
Х.ОЛЗБААТАР: Манай агуулахууд 90-100 хувийн бараа материалын дүүргэлттэй байна
Х.ОЮУНТУНГАЛАГ: Хаягдал багатай үйлдвэрлэл явуулах боломжийг хайхад анхаарал хандуулж байна
Г.Мөнх-Эрдэнэ: Бид төлөвлөсөн ажлаа чанартай гүйцэтгэж, намар, өвлийн бэлтгэлээ хангалаа
Г.Алтангэрэл: Үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана
О.Отгонбаяр: Мэдлэг түгээх ажлын байр нь ажилтнуудыг хөгжүүлэх томоохон боломж юм
Б.МӨНХТОГОО: Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгаж, овоо тахилгын зан үйлд оролцоно
М.ОТГОН: Өндөр бүтээмжтэй ажиллах зорилтдоо хүрэхийн төлөө тэмүүлж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %