Мэдээллийн технологийн шинэчилсэн дэд бүтэц бүхий “Дата төв” ашиглалтад орлоо

Эрдэнэт үйлдвэр мэдээллийн технологийн дэд бүтцээ шинэчлэн сайжруулж, үндсэн болон дэд системүүдийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг илүү өндөр түвшинд хангах зорилгоор олон улсын TIER II стандартад нийцсэн “Дата төв”-ийг ашиглалтад орууллаа. 

Нээлтийн ажиллагааны эхэнд  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, “Бид өнөөдөр мэдээллийн технологийн шинэчилсэн дэд бүтэц, шинэ “Дата төв”-өө нээж, ашиглалтад хүлээн авч байна. Энэ бол манай үйлдвэрийн мэдээллийн технологийн хөгжлийг шинэ шатанд гаргаж буй чухал ач холбогдолтой үйл явдал юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр өөрийн бүхий л үйл ажиллагааг бүрэн цахимжуулах зорилт дэвшүүлсэн. Энэ дагуу баримт бичгийг цахимаар шийдвэрлэн, тэдгээрийг иргэний тоон гарын үсгээр баталгаажуулан архив үүсгэж байна. Мөн уул уурхайн үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа зайнаас удирдах боломжтой илүү ухаалаг цахим системийг эрчимтэй хөгжүүлж байна. Эдгээр асар их мэдээллийг хадгалж, тасралтгүй хөгжүүлж боловсруулах найдвартай ажиллагаатай, аюулгүй байдлыг хангасан системтэй байх нь нэн тэргүүний, чухал зорилт юм. Энэ зорилтын биелэл нь шинэ Дата төв болж байна. Сүлжээний шинэчилсэн дэд бүтцэд суурилсан Дата төв нь үйлдвэрлэлийн бүх мэдээллийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ мэдээлэл боловсруулах дамжуулалтыг хурдасгаж, шинэ технологи шийдлүүд хиймэл оюун ухааны боловсруулалт, байгууллагын нөөц төлөвлөлтийн ERP системийг нэвтрүүлэх суурь боломж нөхцөлийг бүрдүүлж байна. Дата төв нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн хүчирхэг хөдөлгөгч хүч болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо. 


Түүнчлэн “Энэхүү төслийн судалгааг хийж, сүлжээний хамгийн дэвшилтэт болох олон улсын TIER II стандартын Дата төвийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан мэдээллийн технологийн дэд бүтцийн орчин үеийн шийдлээр Монгол улсын уул уурхайн салбарт Дата төвийг нэвтрүүлж чадсан Эрдэнэт үйлдвэрийн Мэдээллийн технологийн хэлтэс, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн мэргэжлийн баг хамт олондоо халуун баяр хүргэж, талархал илэрхийлье. Энэхүү төслийг дэмжиж, хамтран ажилласан гүйцэтгэгч компани, мэргэжлийн байгууллагуудад талархаж байна. Бид зэс молибдены баяжмалаас гадна мэдээллийг үнэт баялаг болгон түүчээлэн ажилласнаар хөгжлийн шинэ шат өөд амжилттай алхана” гэсэн юм.   
Дата төв байгуулах төслийн гүйцэтгэгчээр  “Бодь Электроникс” ХХК ажилласан бөгөөд нэгдсэн хяналт удирдлагын самбар, автомат нэвтрэх систем, хөргөлтийн систем, найдвартай цахилгаан тэжээлийн систем, хийн гал унтраагуурын систем, кибер аюулгүй байдал болон сүлжээний удирдлагын 24/7 системийн бүрэн хяналтын төв зэргээс бүрдэж байна. Мөн  цахилгаан эрчим хүчний кабелийн хоёр оруулгатай ба тог тасарсан үед тоног төхөөрөмжүүдийг тасралтгүй найман цаг хэвийн ажлуулах чадалтай, нөөц хоёр тэжээлийн үүсгүүртэй,  цахилгаан эрчим хүчний ашигт үйлийн коэффициент хамгийн өндөр байхаар зохион байгуулсан байна. 
Ингэснээр тэжээлийн блок, батерей, хөргүүрийн сэнс зэрэг гэмтсэн тохиолдолд тоног төхөөрөмжийг унтраалгүй солих боломжтойгоос гадна хөргөлтийн болон тог баригчийн систем нь хамгийн бага цахилгааны зарцуулалт ашиглах бүтэцлэгдсэн, мобайл төхөөрөмж, алсын зайн хяналт, удирдлагыг ухаалгаар шийдвэрлэснээрээ онцлогтой. Тус төвийн дэргэдэх мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний аюулгүй байдлыг хангах 24/7 хяналтын төв нь үйлдвэрийн газрын хэвийн, найдвартай байдлыг ханган ажиллах юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %