Алдар хүндлэлийн түүчээ - Ажил хөдөлмөрийн аваргууд

Уурхайчдын төлөөлөл уухайлан, Соёл, урлагийн цогцолборын өмнө талбайд эгнэн зогсоно. Улс Монголынхоо хөгжлийн Ундарга болон сүндэрлэнэ. Ай хө, Энхийн өргөө, Зэ хө, Эрдэнэт хот оо... уянгална. 
Гадаа өвлийн жаврыг үл анзааран, баяр бахдалын мишээл тодруулсан уурхайчид ажил хөдөлмөрийн аваргуудаа угтан мэндлэхээр догдлон хүлээнэ. Яг ийм сэтгэл баясгасан дүр зураг уурхайчдын соёлын ордны өмнө тодорчээ. Энэ бол Харагчин туулай жилийн алдар хүндлэлийн түүчээ болсон Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргуудаа хүлээн авах торгон агшин... 
Жил жилийн сар шинийн баярын босгон дээр улиран одож буй тухайн жилийн Хөдөлмөрийн аваргуудаа тодруулан, алдаршуулдаг бахархам уламжлал Эрдэнэт үйлдвэрийнх. Энэ удаа танхимд суусан үзэгчдээс гадна гадаа талбайд уурхайчид олноороо цуглаж, халуун дулаан хүндэтгэл үзүүлж буй нь сүрлэг бөгөөд өвөрмөц.
Эрдэнэт хотын төв талбайд цуваа болон зогсож, ижил эгнэсэн машинуудаас Туулай жилийн 36 аварга ажилтан бууж, Соёлын ордны төв хаалга өөд инээмсэглэн алхана. Хийсэн бүтээсэн ажлын амжилт, хөдөлмөрийн үр шим нь хамт олноо манлайлж, тэргүүлсэн 33 Хөдөлмөрийн аварга, Хүндэт дэвтэрт бичигдэх 3 эрхэм. Соёл, урлагийн цогцолборын Их танхимд суудлаа эзэлснээр алдар хүндлэлийн түүчээ, ажил хөдөлмөрийн аваргуудаа шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа өнгө, инээмсэглэл, баяр талархлын алга ташилт дунд боллоо.

Энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Туулай жилийн Хөдөлмөрийн аваргаар тодорсон Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Тэргүүлэх нягтлан бодогч Сономпунцагийн Туул, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын Хамтын ажиллагаа, төслийн албаны дарга Доржийн Эрдэнэбат, Геологи, маркшейдерийн хэлтсийн Инженер–маркшейдер Түмэнжаргалын Самданшийрав, Ил уурхайн Фрезерчин Ганхуягийн Мөнгөн, Ил уурхайн Автогрейдерийн машинч Хишигсүрэнгийн Цэрэн-Очир, Ил уурхайн Тоног төхөөрөмжийн цахилгаанчин Хишигсүрэнгийн Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн Гүүрэн кранчин Цэгмэдийн Ганбат, Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан автоматикийн тэргүүлэх  инженер Нороврэнцэнгийн Чүлтэмсүрэн, Баяжуулах үйлдвэрийн Конвейерийн машинч Сангаагийн Лхагвасүрэн, Баяжуулах үйлдвэрийн Засварын слесарь Авирмэдийн Энхбаатар, Баяжуулах үйлдвэрийн Баяжуулалтын инженер Бат-Өлзийн Алтанцэцэг, Баяжуулах үйлдвэрийн Хөвүүлэн баяжуулагч Дашжамцын Ганзориг, Автотээврийн цехийн Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн Мастер Доржпаламын Бямбасүрэн, Автотээврийн цехийн Сумт краны машинч Лайханы Сэнгэбаатар, Автотээврийн цехийн Ашиглалтын товчооны дарга Самбуугийн Цэгмэд, Автотээврийн цехийн Хүнд даацын машины жолооч Батдоржийн Баттогтох, Засвар, механикийн заводын Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсгийн дарга Баттөмөрийн Баярсайхан, Засвар, механикийн заводын Металл хийц угсралтын слесарь Адилхааны Советхаан, Засвар, механикийн заводын Уран дархан Пүрэвжавын Ганзориг, Засвар, механикийн заводын Гар хэвчин Гунгаагийн Анхбаатар, Чанарын хяналтын хэлтсийн Техник хяналтын товчооны дарга Мягмарын Наранбат, Геологи, хайгуулын экспедицийн Токарьчин Чойжинжавын Гансүх, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Өнгөлөгч Очирбатын Удвал, Тээвэр, ложистикийн төвийн Өргөн тээвэрлэх машин, механизмын засвар үйлчилгээний засварчин Доржийн Гончигсүрэн, Засвар, угсралтын цехийн Угсралт тохируулгын хэсгийн мастер Агваандоржийн Эрдэнэцогт, Ган бөөрөнцгийн цехийн Үйлдвэрлэлийн хэсгийн мастер Нордовын Бахдал, Дулааны цахилгаан станцын Үйлдвэр техникийн товчооны дарга Санжаагийн Буяндэлгэр, Ус хангамжийн цехийн Цэвэр ус хангамжийн хэсгийн дарга Пүрэвсүрэнгийн Гансүх, Цахилгаан цехийн Телемеханикийн инженер Рэнцэндоржийн Буян-Олдох, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Баасанхүүгийн Оюунчимэг, Аж ахуй, үйлчилгээний цехийн Албан тасалгааны үйлчлэгч Дэлэгмаагийн Байгалмаа, 19 дүгээр дунд сургуулийн Аж ахуйн эрхлэгч Саблукова Вера Валентиновна, Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлч Ямпилын Энхтуяа нар Хөдөлмөрийн аваргын тэмдэг энгэртээ гялалзуулж, ажил хөдөлмөрийнхөө үр шимээр алдар хүндлэл хүртлээ.

Мөн Хуулийн хэлтсийн Тэргүүлэх хуульч Жандалын Отгонбаяр, Тээвэр, ложистикийн төвийн Ерөнхий инженер Гомбодоржийн Баяр, Засвар, механикийн заводын Үйлдвэр техникийн товчооны дарга Доржийн Мөнхсайхан нарт Хүндэт тэмдэг хүртээж, Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэрсийг нь мөнхөллөө.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.Жаргалсайхан: Хүн хүч, хөрөнгө мөнгө дутаж байгаа энэ үед тусалж буй баялаг бүтээгчдэдээ баярлалаа
М.ДАВААЖАВ: Химийн шинжилгээний чанар хангалт Олон улсын түвшинд хүрсэн
Г.БАТМӨНХ: Энэ онд техникийн томоохон шинэчлэлүүд хийнэ
Л.Уранцэцэг: Манай бүтээмж чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг
Ч.ХҮРЭЛБААТАР: Би 40 насандаа шатрын учрыг олж, 50 хүрч философийг нь ойлгосон
Б.ЧИНЗОРИГ: Энэ жил үйлдвэрлэлийн үндсэн 51 тоног төхөөрөмжид их засвар хийж, найдварт ажиллагааг хангана
Х.ДОЛГОРМАА: Ажилдаа чин сэтгэлтэй хандвал амжилт аяндаа ирнэ
Ж.Эрдэнэчимэг: Ажилтнууд 20 орчим нэр төрлийн багцаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдана
П.ПҮРЭВДОРЖ: Эрдэнэт үйлдвэр гэдэг нэр миний цол чимэг мэт санагддаг
Д.МӨНХБОЛД: Цаашид хиймэл оюун ухаан ашиглаж, аюул ослоос урьдчилан сэргийлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %