Баяжуулах үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсон түүхт 45 жилийн ой ирэх 12 дугаар сарын 01-ний өдөр тохиох юм. Цехийн хэмжээнд ой угтсан олон цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь “Усан поло”-гийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд Спорт цогцолборт зохиогдлоо. Тэмцээнд тус цехийн 10 хэсгийг төлөөлсөн 10 багийн 60 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав. Тэмцээний нийлбэр дүнгээр Нунтаглан баяжуулах хэсгийн хамт олон тэргүүлж, Засварын хэсэг, Шүүн хатаах хэсгийн баг тамирчид удааллаа.
Баяжуулагчид усан пологийн аваргаа тодрууллаа

Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0