Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс “E-Mongolia” цахим системд шилжсэнээр 24 төрлийн лавлагаа, 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Ингэснээр иргэд цаг хугацаа хэмнэн дээр дурдсан үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн бөгөөд заалаар үйлчлүүлэх иргэдийн тоо 20 хувиар буурчээ. Энэ талаар Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч Ө.Ганзориг: “Иргэд хаясан болон гэмтээсэн иргэний үнэмлэх, гадаад паспортаа захиалах, шилжилт хөдөлгөөнийхөө материалыг цахимаар явуулах боломжтой. Цахимд шилжсэнээр иргэдийн хувьд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тухайн газраасаа улсын бүртгэлийн үйлчилгээ авч байна. Заалаар үйлчлүүлдэг иргэдийн тоо жилээс жилд багассан. Харин иргэд гэрлэлтийн бүртгэл авахдаа журмын дагуу биеэр ирж үйлчлүүлж байна” гэж онцлов.
Цахимд шилжсэнээр заалны үйлчилгээ 20 хувиар буурчээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0