"Төрийн өмчийн компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл" чуулган зохиогдлоо

МҮХАҮТ-д өнөөдөр “Төрийн өмчит компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган болж, уг арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах ажилтан болон инженер техникийн 400 ажилтан оролцож байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, ашигт ажиллагааг сайжруулах, ил тод болгох хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын бодлого үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илтгэл тавилаа. Мөн нэгдлийн компаниудад сайн засаглалыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого үйл ажиллагааны талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, Эрдэнэс Монгол нэгдлийн бүтэц, эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, хөгжлийн стратеги сэдвээр Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар чуулганд оролцогчдод тус тус мэдээлэл өгөв. Нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлээд дөрвөн сар болж байгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд уул уурхайн салбарын 39 компанийн 19400 ажилтан, ажилчид хамрагдаж байна. Манай улсын хэмжээнд экспортын нийт орлогын 93 хувийг Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд багтаж байгаа уул уурхайн дээрх компаниуд, үлдсэн 7 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байна. Дотор нь задалж авч үзвэл, 50 хувийг нүүрсний салбарынхан, 30 хувийг зэсийн салбарынхан бүрдүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Монгол нэгдлийн компаниуд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2022 оны төлөвлөгөөт арга хэмжээнүүдээ амжилттай хэрэгжүүлснийг нэгдлийн удирдлагууд илтгэлдээ онцлов.

Төрийн өмчит компаниудаас Монгол Улсын 2022 оны ТОП 10-аар Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Эрдэнэс Монгол нэрлэгдэж, “Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоолыг нэгдлийн компаниуд амжилттай хэрэгжүүлж, “Эрдэнэс таван толгой” ХК 588.8 сая ам доллар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 315 сая ам доллар, “Монголросцветмет” ТӨҮГ 20 сая ам доллар зэргийг тогтоосон хугацаанд Монголбанкинд төвлөрүүлсэн нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй байжээ. Түүнчлэн 2022 оны шилдэг татвар төлөгч байгууллагуудыг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил 36.1 сая тонн хүдэр олборлож, 33.6 сая хүдэр боловсруулан 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийн, түүхэн дээд амжилт тогтоосныг мэдээллээ.

Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үр ашиг, орлогыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспортыг 2 дахин, нүүрс тээврийг 4 дахин нэмэгдүүлж, борлуулалтын орлогыг 500 сая ам.доллароор анх удаа өсгөж чаджээ. Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа компаниудын ажилтнууд маргааш АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ анхдугаар зөвлөгөөнд оролцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар Аж үйлдвэржилтийн сэргэлтийг дэмжих төрийн бодлогын талаар илтгэл тавина.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
Г.Гантулга

Г.Гантулга

Албаны дарга

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 14
2023-06-03 | бямба гараг
Нар 04:56 минутад мандаж 20:44 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын зургаан цагаан хар луу өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна.
Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Ярилцлага

wave
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой
Ц.Батдорж: Миний ажил хүнтэй, техниктэй харьцдагаараа онцлог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-03
18°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
5°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-04
20°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
7°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-05
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
2023-06-06
23°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
8°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-06-07
23°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
11°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3447.5 -0.0001 %
EUR 3679.86 -0.0016 %
GBP 4261.63 +0.0003 %
RUB 42.63 -0.0054 %
CNY 485.0 -0.0024 %
KRW 2.6 -0.0077 %
CAD 2526.38 -0.0045 %
NZD 2066.78 -0.0090 %
AUD 2232.77 -0.0085 %
JPY 24.67 +0.0036 %
HKD 440.14 -0.0002 %
SGD 2544.56 -0.0004 %
CHF 3781.6 -0.0058 %
SEK 315.76 -0.0058 %
TRY 166.54 -0.0198 %
THB 99.24 +0.0030 %