УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх 2027 оны бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, дунд хугацааны стратеги төлөвлөлт, түүнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэлдээ багтаахыг бүтцийн нэгжүүдийн удирдлагуудад урьдчилан сануулснаар хуралдаан эхлэв.

Өнөөдрийн байдлаар 2465 тонн буюу 28 хоногийн дизель түлшний нөөцтэй, дараагийн нийлүүлэлт төлөвлөгөөний дагуу хийгдэхээр хэмжээнд, бүрдүүлэлт боломжийн явааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. Мөн 10,000 тонн өвлийн түлшний тендер зарлагджээ.

Есдүгээр сарын эхний зургаан хоногт Эрдэнэт үйлдвэр төлөвлөгөөнөөс 72,5 мянган м3 уулын цул илүү гаргаж, хөрс хуулалтыг 49,2 мянган м3 -ээр давуулж, 18,6 мянган тонн хүдэр илүү боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн бүх үзүүлэлт 100 давсан хувиар биелсэн байна.

Баяжуулах үйлдвэр намар, өвлийн бэлтгэлийн 15 ажил төлөвлөснөөс 50 хувийн гүйцэтгэлтэй явна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 954 ажилтан хамрагджээ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсний дагуу үргэлжилж байгааг мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүдэр бэлтгэлийн I шугамын бүтээн байгуулалтын 1100 болон 1400 дээр цутгалт амжилттай хийгджээ. Мөн хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажлын хөрс хуулалт эхэлсэн байна.

Оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гүйцэтгэх удирдлагад 3039 баримт бичиг ирсэн бөгөөд шийдвэрлэлт 91,4 хувьтай байна. Харин Эрдэнэт үйлдвэрээс гаднын байгууллагад 1469 бичиг илгээсний шийдвэрлэлт 92,7 хувьтай байв. Дээд газрын тогтоол шийдвэр 39 ирсэн, шийдвэрлэлт 80,7 хувьтай байна. Иймд холбогдох бүтцийн нэгжийн удирдлагууд хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүний нөөц, захиргааны хэлтсээс анхааруулав.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх, цаашид хуучин хаягдлын аж ахуйг хаахын тулд далангийн тогтворжилт, геотехникийн болон аюулгүй байдлыг хангах асуудлууд, шинжлэх ухааны байгууллагуудын гаргасан дүгнэлт, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зэрэг маш том хариуцлага өмнө байгааг цохон тэмдэглээд, онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгов. Мөн Ил уурхайн хөрсний тээвэрт Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэхэд гарах үр дүнгийн тооцооллыг Авто тээврийн цехтэй хамтран гаргах, Ус хангамжийн цехэд усны эх үүсвэрийн судалгааг энэ онд багтаан дуусгах үүрэг чиглэл өглөө.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %